Мэдээллийн технологийн чиглэлээр залуучуудыг сургах сургалт амжилттай боллоо

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага Койка (KOICA), “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран мэдээллийн технологийн чиглэлийн нарийн мэргэжлийн сургалтуудаас гадна комьпютерийн үндсэн хэрэглээний сургалтыг иргэдэд үнэ төлбөргүй явуулах төсөл хэрэгжүүлж байгаа юм. Тус төслийн  хүрээнд зохион байгуулсан  компьютерын үндсэн хэрэглээний ээлжит сургалт амжилттай болж өндөрлөлөө. Үндсэн хэрэглээний сургалтын хөтөлбөр нэг сарын хугацаатай үргэлжилдэг бөгөөд зургадугаар сарын сургалтад нийт 31 суралцагч хамрагдаж энэ сарын 4-ны өдөр төгсөлтөө хийлээ.  Цаашид энэхүү сургалт сар бүр явагдах тул бүртгэл үргэлжилж байна. 

Мөн “Эм Кэй Ай Ти” (MKIT) төвийн сургалтад хамрагдаж төгссөн, одоо суралцаж байгаа залуучуудад олон улсын компьютер хэрэглээний гэрчилгээ олгох “ICDL” шалгалт болон програм хангамжийн инженерийн шалгалт өгөх төлбөрийг тус төвөөс төлөх аж. 


 

П.ГОО 
Оллоо.мн 

Бусдад түгээх
  • gplus