С.Гантогоо Солонгос, Монголын аялал жуучлалын “Элч дуучин” болов

БНСУ-ын аялал жуулчлалын “Korea tourism organization” төрийн өмчит корпорацийн салбар "КТО Улаанбаатар" төлөөлөгчийн газар өчигдөр Монголд нээлтээ хийжээ. Тус байгууллага нь Монгол, Солонгосын аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, ажиллах юм байна.

Тэгвэл тус байгууллагын нүүр царайгаар буюу “Элч дуучин”-аар Яг түүн шиг” шоуны оролцогч, БНСУ-ын “Монтант” урлагийн байгууллагын дуучин С.Гантогоо сонгогджээ.

Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Миний бие БНСУ-ын Аялал Жуулчлалын Төрийн өмчит Корпорацийн Монгол дахь салбарын "Элч Дуучин"-аар томилогдлоо. Энэ мэтээр аялал жуулчлалын салбар улам илүү хөгжиж улс орны минь хөгжил дэвшилд хувь нэмрээ бүр ч илүү оруулж онцгой байр суурийг эзлээсэй хэмээн хүснэ. Улам илүү хичээнэ ээ" хэмээн бичжээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus