“Учиртай гурван толгой” дуурийг энэ сарын 9-нд тоглоно
УДБЭТ-ын уран бүтээлчид Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийг энэ сарын 9-нд тайзнаа тоглоно.

Хайр сэтгэл, хүмүүсийн зан чанар, тухайн үеийн нийгмийн тусгал болсон тус дуурь тайзнаа амилаад 82 жил болж байна. Энэхүү дуурийн цомнолыг Д.Нацагдорж бичсэн бөгөөд ерөнхий найруулагчаар УГЗ Л.Эрдэнэбулган ажиллаж байгаа юм. Тус дуурийг манай уран бүтээлчид тайзнаа 1934 онд анх дуулалт жүжгийн хэлбэрээр Д.Намдаг найруулан тавьж байсан түүхтэй.

Гурван бүлэг, таван үзэгдэл бүхий энэхүү дуурь нь Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хооронд өрнөдөг ба бүх үйл явдлыг хөдөө талын гурван бяцхан толгойн дунд эргэлдүүлэн тольдох юм.

Харц ард, ноёд, түшмэд, эхнэр, хатад, ноёны зарц, дагуулуудад найрал дуучид, балетын жүжигчид оролцон тоглож симфони найрал хөгжим хөгжимдөнө.
 
П.ГОО 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus