Трамптай холбоотой хамгийн шилдэг шог зургийг шалгаруулжээ
Дэлхий өнцөг булан бүрээс хэдэн зуун шог зураачид Иран улсад болсон “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг хэн сайн шог зурах вэ” тэмцээнд оролцжээ.

“Трампизм” тэмцээний ялагчаар Ираны зураач Хади Асади шалгарсан байна. Тэрбээр Трампыг доллараар хийсэн пиджактай, багц ном барьсан, хийссэн үстэйгээр дүрсэлжээ.


 
Уралдаанд оролцсон олон зурагт Трампыг Мексиктэй хиллэдэг хэсгээрээ хана байгуулна хэмээн сүрдүүлж буй тухайгаар дүрсэлсэн байна. Түүнчлэн хэвлэл мэдээлэл рүү халдаж байгаа, эмэгтэйчүүдийг доромжилж байгаа зэрэг асуудал зураачдын санааг ихээр зовоожээ. Уралдаанд оролцсон бүтээлээр үзэсгэлэн гаргасан бөгөөд нийт 75 орны зураачдын 1614 бүтээл тавигдсан аж. Тэмцээнд АНУ, Британийн зураачид ч бүтээлээ ирүүлжээ.
 
Америкийн зураач Клейтон Жонс л гэхэд “Time” сэтгүүлийн хоёр хавтсыг дүрсэлсэн байна. Нэгт нь Дональд Трампын зурсан бол нөгөөд нь Адольф Гитлерийг зурсан гэнэ. Зураас Трамп, Гитлер нарыг хоёуланг нь тухайн цаг үедээ “Оны шилдэг хүн”-ээр тодорч байгаагаар дүрслэн үзүүлжээ. Зураг дээр Трамп Гитлерт хандан “Энэ бол асар их нэр хүнд” гэхэд Гитлер нь “Тийм ээ” гэж хариулах аж.
 
“Трампизм” тэмцээний тэмдэг нь нацистын Германы эмблемтэй адилхан бөгөөд хасын оронд зөвхөн “Т” үсэг байна.
 
Ираны шог зургийн ордны захирал, тэмцээнийг зохион байгуулагч Масуд Шожей-Табатабай “Трампизм хэмээх үгэн дэх -изм гэх дагавраар нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, нацизм зэргийг илэрхийлсэн. Олон хүн түүний хэлснийг Гитлерийн үгтэй төстэй гэж үздэг. Тэр хэвлэл мэдээлэл болон дүрвэгчдэд таагүй ханддаг” хэмээн мэдэгджээ.

Тэмцээнийг зохион байгуулагчид ийм төрлийн уралдаануудыг өөр өөр сэдвээр олон удаа зохион байгуулж байсан юм. Тухайлбал, “Исламын улс” алан хядах бүлэглэл, Холокосттой холбоотой сэдвээр уралдаан зохиож байсан билээ.

























Өглөөний сонин
Э.Мөнхзаяа

Бусдад түгээх
  • gplus