Алтны тушаалт нэмэгдэнэ
Алтны чигэлэлээр олборлолт хайгуул хийдэг 300 гаруй компани Ашигт малтмалын газраас зөвшөөрөл аван ажиллаж байна. Тэгвэл тэдний 190 орчим нь идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.  Тэдгээрээс 50 хувь нь өнөөдрийн байдлаар Монголбанкинд алтаа тушааж байгаа юм байна. Харин энэ тоо ирэх намраас нэмэгдэнэ гэсэн хүлээлт  албаныханд байгаа аж. Учир нь хөрс хуулалтаа эхэлж,ид ажиллаж буй нэлээд хэдэн компани байгаа учраас  тэдгээр компани оны эцсээр алтаа тушааж эхлэх боломжтой юм байна.  

Дашрамд дуулгахад оны эцэст гэхэд Монголбанкинд алтаа тушаах аж ахуйн нэгж 200 гардаг аж. Гэвч 68 хувийн татвар, Урт нэртэй хууль хэрэгжиж байхад нэлээд хэдэн компани үйл ажиллагаагаа зогсоосон байдаг бөгөөд эдгээр компани хэвийн ажиллаж эхэлбэл мөн л алт тушаалт нэмэгдэх боломжтой аж.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.