Маргаашийн дотор бүх хүүхдийн мөнгийг дансанд нь шилжүүлж дуусгана

Засгийн газраас хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох, энэ оны I-VII сарын хүүхдийн мөнгийг 403 мянган хүүхдэд нөхөн олгох шийдвэрийг гаргасан. Энэ дагуу Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яам болон Сангийн яамны зүгээс Монголбанк руу нийт 48.4 тэрбум төгрөг шилжүүлээд байгаа аж. Улмаар холбуулсан данс руу мөнгө нь ороод эхэлжээ.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат  “Маргаашийн дотор бүх хүүхдийн мөнгийг дансанд нь шилжүүлж дуусгана. Оны эхнээс хойш долоон сар мөнгөө аваагүй байсан 403 мянган хүүхдийн мөнгийг өнөөдөр нөхөн олгож дуусах бөгөөд үүнд шаардагдах 48.4 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад шилжүүлсэн байна. Харин өмнө нь нь мөнгөө авч байсан 600 гаруй мянган хүүхдийн долоодугаар сарын мөнгө /18.7 тэрбум төгрөг/-ийг маргаашийн дотор бүрэн олгож дуусах юм.

Олон данс руу мөнгө шилжиж байгаа учир гүйлгээний хувьд бага зэргийн хүндрэл гарч байгаа юм байна.

Шинээр төрсөн хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч нар нь маргаашийн дотор өөрт хамгийн ойр байгаа банкинд очиж өргөдлөө гарган, данс нээлгэж хүүхдийн мөнгөө авах бүрэн боломжтой" гэлээ.


Г.Зул

Бусдад түгээх
  • gplus