“Мазаалай” хиймэл дагуул өнөөдөр тойрог замдаа орно
Монголын анхны хиймэл дагуул өнөөдөр тойрог замдаа орж, үүргээ гүйцэтгэж эхэлнэ. Гарт баригдах хэмжээний драгон “Мазаалай” хэмээх хиймэл дагуулыг МУИС-ийн багш, судлаач Д.Эрдэнэбаатар, Т.Төртогтох, Д.Амартүвшин нар бүтээсэн юм. Драгон сансрын хиймэл дагуулыг бүтээсэн багш нар өдгөө Японы Кюүюшүгийн их сургуульд докторын зэрэг хамгалаалахаар суралцаж байна.

“Мазаалай” хиймэл дагуулыг АНУ-ын Флорида муж дахь Кеннедийн сансрын төвөөс 2017 он зургадугаар сарын 3-ны өдөр “Falcon 9” пуужингаар сансарт хөөргөсөн юм. Одоо хиймэл дагуул задгай сансарт үндсэн үүргээ биелүүлэх түүхэн мөч ирээд байна.

“Мазаалай” хиймэл дагуулыг олон улсын “BIRDS” төслийн хүрээнд хийсэн бөгөөд энэ Японы Кюүюшүгийн технологийн институт дээр хэрэгжүүлж байгаа төсөл юм.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus