ТЕГ-ыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тагнуулын ерөнхий газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.

Тус байгууллагыг шагнах тухай Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадам, Тагнуулын байгууллага үүсч байгуулагдсаны 95 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах үйлсэд оруулсан тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагчдын хичээл зүтгэл, ололт амжилтыг өндрөөр үнэлж  Тагнуулын ерөнхий газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.

 

Бусдад түгээх
  • gplus