Баяр наадмаар банкуудын ажиллах цагийн хуваарь
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд банкуудын салбар нэгжийн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.

Хаан банк - Долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд хилийн боомт дээр байрлах тооцооны төвөөс бусад бүх салбар нэгжүүд амарна.



Голомт банкны бүх салбар, тооцооны төв 11-13-ны өдрүүдэд амарна. Долдугаар сарын 14, 15-ны өдрүүдэд зарим салбар 10:00-18:00 цагийн хооронд ажиллах юм байна.



Худалдаа хөгжлийн банкны салбар, тооцооны төвүүд  11, 12, 13-ны өдрүүдэд ажиллахгүй. Харин 10, 14-ны өдөр зарим салбар ажиллана.




Хас банк - Долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд Имарт тооцооны төв ажиллана.


Улаанбаатар хотын банкны бүх салбар нэгжүүд долдугаар сарын 10-14-ний өдрүүдэд амарна.



Капитал банкны зарим салбар, нэгжүүд наадмын өдрүүдэд ажиллана.



Төрийн банк

Долдугаар сарын 8-10-ны өдрүүдэд бүх салбар нь 10.00-16.00 цаг хүртэл,

Долдугаар сарын 11-ний өдөр Занабазарын музейн замын урд байрлах салбар, Хурд хороолол дотор байрлах салбар 10.00-16.00 цаг хүртэл,

Долдугаар сарын 12-ны өдөр Мөнгөн завьяа, 120-ийн автобусны буудлын баруун талд байрлах салбар 10.00-16.00 цаг хүртэл,

Долдугаар сарын 13-ны өдөр Шөнийн зах доторх болон Драгон төвд байрлах салбар 10.00-16.00 цаг хүртэл,

Долдугаар сарын 14-ний өдөр Хүүхдийн 100, XIII хорооллын автобусны буудал, 17 дугаар сургуулийн хажууд байрлах салбарууд 10.00-16.00 цаг хүртэл,

Долдугаар сарын 15-ны өдөр Таван шар, Налайх дүүрэг болоод 1000 нэрийн барааны зүүн талд байрлах салбарууд тус бүр 10.00-16.00 цаг хүртэл,

Долдугаар сарын 16-ны өдөр бүх салбар 10.00-16.00 цаг хүртэл,

Долдугаар сарын 17-ноос эхлэн бүх салбар хэвийн ажиллаж  эхэлнэ.
Бусдад түгээх
  • gplus