Нийт сонгогчдын 60,41 хувь нь саналаа өгчээ
Сонгуулийн ерөнхий хорооноос нийт сонгогчдын ирцийн мэдээллийг хүргэлээ. Үдээс өмнө  12.00 цагийн байдлаар санал хураалтын ирц 18.83 хувьтай байсан бол 17.00 цагийн байдлаар 38,44 хувьтай байсан юм. Харин 22.00 цагийн байдлаар урьдчилсан дүнгээр нийт сонгогчдын 60,41 хувь нь саналаа өгсөн байна. 

Үүнээс аймгуудын сонгогчдын ирц 58,35 хувь, нийслэлийн хэмжээнд сонгогчдын ирц 62,85 хувьтай байгаа юм. Бүх аймаг дүүргүүдийн хувьд сонгогчдын ирц 50 хувиас дээш гарсан учраас нэмэлт санал хураалт явуулах шаардлагагүй болсон гэдгийг Сонгуулийн төв байгууллагаас мэдээллээ.

Мөн СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Энэ бол урьдчилсан дүн мэдээлэл. Европын улсуудын санал маргааш өглөө ирнэ. Саналаа тоолж дүнгээ гаргаад сонгогчдын ирц, сонгуулийн дүнг маргааш мэдээлнэ” гэлээ. 
 

Аймаг            ирц/хувиар

 12.00 цаг

17.00 цаг

22.00 цаг

Архангай

16.2

37,2

58.51

Баян-өлгий

9.5

41.5

63.73.

Баянхонгор

20.7

46.8

65.78

Булган

15.6

36.8

57.97

Говь-Алтай

18,4

36.3

55.53

Говьсүмбэр

23.7

34.1

63.05

Дорноговь

21.5

41.1

58.76

Дорнод

16.2

32

52.28

Дундговь

16.3

37.2

58.62

Завхан

19.8

43.5

65.75

Өвөрхангай

18.1

37.7

54.42

Өмнөговь

18.2

33.5

50.95

Сүхбаатар

19.3

44.7

61.13

Сэлэнгэ

17.8

36.3

55.17.

Төв

18.4

41.2

59.52

Увс

17.4

42

62.78

Ховд

15.2

48.1

57.67.

Хөвсгөл

14.99

36.5

57.59

Хэнтий

17.2

37.5

56.51.

Дархан-уул

19.6

33.6

55.62

Орхон

16.3

30.6

55.78

Нийслэл 

Баянзүрх

22.4

41

62.95

Хан-Уул

20.6

38.9

62,3

Сүхбаатар

19.3

38.99

64.18

Чингэлтэй

18.1

36.4

60.63

Баянгол

21.3

40.4

63:71

Сонгинохайрхан

19.8

36.3

62:75

Багануур

19.2

37.9

63,1

Багахангай

27.0

37,1

67.96

Налайх

21.0

33.1

65.3

П.ГОО 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus