ФОТО: Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслол

Монголчууд өнөөдөр Төрийн далбааны өдрийг ес дэх жилдээ тэмдэглэж байна. Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийг нэр бүхий гишүүд 2008 онд санаачлан батлуулсан юм. Ингэснээр Төрийн далбааны өдрийг жил бүрийн долдугаар сарын 10-нд, улсын баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж байхаар хуульчилж 2009 оноос эхлэн тэмдэглэдэг болсон юм.

Тэгвэл энэ өдрийн хүрээнд төрийн далбаанд зориулсан хүндэтгэлийн ажиллагаа болон цэргийн ёслолын жагсаал Жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо. Уг ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, цагдаа, хилийн цэрэг, онцгой байдлын 2000 гаруй цэргийн алба хаагчид оролцлоо.

Б.Орхон














Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.