ФОТО: “Үндэсний бахархал” хөглөгдлөө

Үндэсний их баяр наадмын хүрээнд иргэд, наадамчин олондоо зориулан “Үндэсний бахархал” тоглолтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл, урлагийн газар, Монгол Улсын Үндэсний Урлагийн их театртай хамтран Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Үндэсний бахархал” тоглолтыг нээж хэлсэн үгэндээ “Аливаа үндэстний оршин тогтнохын үндэс болсон улсын минь хил хязгаар, эх хэл минь, агуаа түүх минь бидэнд үнэлж барашгүй, хосгүй тансаг соёлыг өвлүүлэн үлдээснийг бахдан бишрээд ханашгүй юм. ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын хосгүй өвд бүртгэгдсэн бидний язгуур соёл маань хөгжил дэвшлийн замналаар гайхамшигт тансаг тайзны урлаг болон хөгжсөөр байна. Энэ үдэш та бидний сонорыг мялааж, мэлмийг баясгахаар Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчдийн маань “Монголын гайхамшигт урлаг” буюу “Үндэсний бахархал” тоглолт эхлэхэд бэлэн болоод байна. Та бүхэн тухлан сууж таалан болгооно уу” хэмээлээ.


Энэхүү тоглолтоор үндэсний урлагийн олон шилдэг үзүүлбэрүүдийг иргэд, олон нийтэд зориулан толилуулсан байна. Мөн язгуур урлагийн үзүүлбэрүүдээс гадна дэлхийн сонгодог бүтээлүүдээс хүргэжээ. Тоглолтын найруулагчаар ҮУИТеатрын захирал Г.Цоггэрэл ажиллаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.






































 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зул 2017-07-26 04:41:40
    Ийм тоглолтыг Их жанжны талбайгаас олон түмэнд хүргэж байгаа Нийслэлийн удирдлагад баяр хүргэе. Том байгууллага гэдэг том л байдаг юм байна.