Ерөнхийлөгч Х.Баттулгад АНУ-ын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Халтмаагийн Баттулга сонгогдсонтой холбогдуулж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баяр хүргэж мэндчилгээ ирүүлжээ.

Мэндчилгээнд "Америкийн ард түмний нэрийн өмнөөс 7 дугаар сарын 11-ний өдөр болох Монголын үндэсний их баяр Наадмыг тохиолдуулан Танд болон Монголын ард түмэнд баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
 
Гучин жилийн тэртээ Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш ардчилсан засаглал, чөлөөт, нээлттэй эдийн засгийн тогтолцоо, олон улсын аюулгүй байдал болон шударга ёсны дэг журмын төлөө манай хоёр орон хамтран зүтгэсээр ирсэн нь бидний бат бөх нөхөрлөл, түншлэлийн үндэс суурийг баталгаажуулсан билээ.

Монгол Улс ардчиллын замаар замнасан 27 жилтэйгээ учран золгож буй энэ үед Америкийн Нэгдсэн Улс танай улсын “гуравдагч хөрш” гэдгээрээ бахархдаг төдийгүй манай хоёр ард түмний хоорондын найрсаг, дотно харилцааг улам өргөжин хөгжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн ажиллахаа нотолж байна" гэжээ.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.