УИХ-ын дарга М.Энхболд баяр наадмын нээлтэд оролцов
УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг үзэж, сонирхлоо.



Тэрбээр энэ үеэр Үндэсний их баяр наадмыг шууд дамжуулж буй Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн ярилцлагад оролцож, наадамчин зон олондоо баярын мэндчилгээ дэвшүүлж, сайхан наадахыг ерөөсөн юм.

Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны дараа уламжлал ёсоор Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд, Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат нар Үндэсний их баяр наадмын сурын харваа, шагайн харвааны асраар зочилж, тамирчдад амжилт хүссэн юм хэмээн УИХ-ын Тамгын газрын ХМОНХХ-ээс мэдээлэв.



Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.