Манлай уяач Т.Болдбаатарын галд зочиллоо

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Хүй долоон худагт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат, улсын манлай уяач Т.Болдбаатарын галд зочиллоо. Манлай уяач Т.Болдбаатарын халиун азарга энэ жилийн азарганы уралдааны түрүү магнайг авсан юм.  

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга манлай уяачид болон тэнд цугларсан наадамчдад баяр наадмын мэнд дэвшүүлж, амжилт хүслээ.

Манлай уяач Т.Болдбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гэрт нь зочилж ирсэнд ихэд бэлгэшээж буйгаа хэлж, Ерөнхийлөгчид баяр хүргэн морьдын хурд, наадмын сонин сайхныг ярилцлаа.


 

Энэ үеэр Хөвсгөл амйгийн Мөрөн сумын харьяат, Монгол Улсын манлай уяач Т.Болдбаатартай товч ярилцсан юм.

-Сайхан наадаж байна уу?

-Энэ жилийн наадам их өргөн дэлгэр, сайхан болж байна. Зон олон маань дэнж хотойтол сайхан наадаж байна даа.

-Хэдэн жил морь уяж байна. Хэчнээн удаа айраг, түрүү хүртсэн бэ?

-Нийт 20 гаруй жил морины дэл, сүүл боож байна. Сүүлийн хоёр жил дараалан төрийнхөө их баяр наадмын азарганы түрүүг авсандаа туйлын их баяртай байна. Хоймор нутгийн хийморьлиг түмэн маань сайхан наадаж байгаа. Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр төрийн наадамд халиун азарга маань урамтай сайхан уралдаж түрүү магнай боллоо. Наадамчин олноо, хөвсгөлчүүдээ, унаач хүүхдээ, уяач эзнээ сайхан баярлууллаа.  

Миний хувьд аймаг, орон нутагтаа морь түрүүлгэж байсан. Төрийн наадамдаа халиун азарга маань хоёр жил дараалан сайхан түрүүллээ.

Нийтдээ улс, бүсийн наадмаас 6 түрүү, 8 айраг авсан амжилтаар морьд маань эзэн хүнээ баярлуулж оны өмнө, шинэ жилийн босгон дээр би Монгол Улсын манлай уяач гэсэн эрхэм хүндтэй цол чимгийг гардаж байсан. Энэ удаа төрийн наадмын түрүүгээр манлай уяач цолыг маань мялаалаа.

-Энэ удаагийн наадамд дан монгол морьд уралдуулж байгаа. Түүний ач холбогдол юу байна вэ?

-Сүүлийн хэдэн жилд төрийн наадамд хөдөөгийн эгэл бор уяачид маань хурдан хурц хүлгүүдээ уяж сойж уралдуулах боломж хязгаарлагдмал, цөөхөн хэдхэн хүн төрийн наадмын түрүү авдаг болоод байсан. Энэ жил Монгол Улсын Шадар сайд ийм шийдвэр гаргаснаар төрийн наадамд зөвхөн монгол морьд уралдана гэсэн шийдвэр хэрэгжиж уяачид их сайхан байна. Шүдлэн, хязаалан насанд гэхэд дандаа хөдөөгийн хөрслөг бор уяачид маань морьдоо айрагдуулж, түрүүлгэж сэтгэл тэнэгэр байгаа. Цөөхөн хэдхэн хүний сэтгэл гонсгор байгаа ч дийлэнх уяачид маань баяртай байна. Төрийн наадам цаашдаа ийм байх юм бол хөдөөгийн уяачид ирж уралдаж, нийт ард түмний наадам болно. Сайхан байна.

-Та бүхнийг гэрээ барьж амжаагүй байж байгаад сая барьсан гэж сонссон?

-Тэгсэн. Хол газраас ирсэн бид хотод байгаа хүмүүс шиг бүх зүйлээ бэлэн болгож амждаггүй. Наадмын урьд шөнө гэрээ ачиж ирээд азарга ирсний дараа л гэрээ барих гэж бужигналаа. Шинэ Ерөнхийлөгч морилон ирлээ. Гэрээ дөнгөж амжиж бариад л шинэ Ерөнхийлөгчөө хүлээж авсан нь  маш их бэлгэ дэмбэрэлтэй зүйл болж байна.

-Танд улам их амжилт хүсье.

-Баярлалаа.









 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Suhee chi ats shuu 2017-07-12 20:32:52
    Huvsgiin naadam bolloo
    202.9.41.221
    Мэдэгдсэн Хариулах
  • ggg 2017-07-12 10:55:56
    Sukhbaatariin aduugaar naadaj baij teriigee duridchihaj chadakhgui bandi yum daa. Huvsguld yamar yumnii hurdan aduu baihev dee huurhii.Hurdan tsaa buga l bga bh...
    103.26.194.79
    Мэдэгдсэн Хариулах