Ц.Чинбатын Гарьд хээр түрүүллээ
Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, үндэсний их баяр наадмын эрлийз дээд насны ангиллын хурдан морьдын уралдаанд Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, уяач Ц.Чинбатын Гарьд хээр түрүүллээ.

Аман хүзүүнд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Тод манлай уяач Н.Даш-Өлзийн Аргамаг цавьдар, айргийн гуравт Төв аймгийн Аргалант сумын уугуул, уяач Д.Амгаланбаатарын халтар морь хурдлав. Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, уяач Г.Чинзоригийн сартай зээрд, айргийн тавд Төв аймгийн Батсүмбэр сумын Тод манлай уяач С.Лувсанбалдангийн халтар морь тус тус хурдалжээ.

Эрлийз дээд насны ангиллын уралдаанд нийт 73 хурдан хүлэг уралдсан байна.
 

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.