Бөхчүүдэд мөнгөн шагнал гардууллаа
Уяачдын наадам өчигдөр “Хүй долоо худаг”-т боллоо. Энэ үеэр Үндэсний их баяр наадамд түрүүлж, үзүүрлэсэн, шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдэд мөнгөн шагнал гардууллаа.

Тодруулбал, түрүүлсэн Монгол Улсын арслан цол хүртсэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх Цэдэвийн Содномдорж, үзүүрлэсэн Монгол Улсын гарьд цол хүртсэн Увс аймгийн Улаангом сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Өлзийтогтохын Бат-Орших, шөвгийн дөрөвт үлдэж Монгол Улсын заан цол хүртсэн Булган аймгийн Сайхан сумын харьяат, “Булган хангай” дэвжээ, “Женко” клубын бөх Найдангийн Түвшинбаяр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Нэгдэлийн Жаргалбаяр болон шөвгөрсөн нэр бүхий бөхчүүдэд бай шагнал, цолны чимэгийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд У.Хүрэлсүх, хорооны орлогч дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар гардуулав.
 
Наадмын түрүү бөх 15 сая, үзүүрлэсэн бөх 10, шөвгийн дөрөвт үлдсэн хоёр бөх тус бүр долоон сая төгрөгийн бай шагналын эзэн боллоо. 
П.ГОО 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.