“PlayTime 2017” наадам өнөөдөр эхэлнэ
“PlayTime 2017” амьд хөгжмийн наадам долдугаар сарын 14-16-ны өдрүүдэд Монгол Шилтгээнд болно. Наадмыг Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулж олон нийтийн хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготойгоор зохион байгуулдаг билээ.

Энэ удаагийн наадамд дэлхийд алдартай Канадын “Japandroids”, Япон улсын “The Fin”, “Сhurashima Navigator”, Швейцарийн “One Sentence. Supervisor” болон ОХУ, Өмнөд Солонгос, Монгол Улсаас олны танил, шилдэг, шинэ залуу 30 хамтлаг дуучин, уран бүтээлчид цэвэр агаарт 3 хоногийн турш “Playtime”, “Шинэ Давалгаа”, “Нааглихац” гэсэн гурван тайзаар дамжуулан өөрсдийн уран бүтээлээ хүргэх аж.
 
П.ГОО 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Боль 2017-07-15 08:46:32
    Үхсэн баасны зөв соёлтой өнгөрүүлэх. Архидалд, хар тамхи Fucking playtime