Унаач хүүхдүүдийг шагнаж урамшуулав

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн үндэсний их баяр наадмаар нийт 1500 гаруй морь бүртгүүлснээс морьдын шүдэлгээ, сэрвээний өндөр, галбирыг нь харгалзан морьдыг хассан. Мөн стандартын хувцас хэрэглэл өмсөөгүй хүүхдээр унуулсан гэх шалтгаанаар ч нэлээд морьдыг уралдуулаагүй. Ингээд 700 орчим уралдаанч хүүхэд хурдан хүлгээ унаж, эсэн мэнд сайхан наадсан. Тэдгээрээс азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага мөн эрлийз дээд, дунд, бага насны хурдан морины уралдаанд унасан хүлгээ түрүү магнай, аман хүзүүнд хурдлуулж, айрагдуулсан уралдаанч хүүхдүүдэд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар гарын бэлэг гардуулжээ.





 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.