Жүдогийн Азийн АШТ-д багаараа дөрөвдүгээр байр эзэллээ

Кыргызстаны нийслэл Бишкек хотноо жүдо бөхийн 11 дэх удаагийн өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө.

Тус тэмцээний сүүлийн өдөр манай тамирчдаас 57 кг-ын жинд Чингэлтэй дүүргийн тамирчин Цэдэнжавын Цэрэндолгор алтан медаль хүртсэн. Мөн 63 кг-д Цэрэндуламын Энхчимэг, 70 кг-д "Сүлд" спорт хорооны тамирчин Саранцэцэгийн Лхагвадулам нар хүрэл медаль хүртжээ.


Ингэснээр манай улс хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаараа дөрөвдүгээр байр эзэллээ.

Өнөөдөр Бишкект 18 дахь удаагийн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ.

Б.Орхон

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.