Өсвөрийн тамирчид ААШТ-д бүтэн багаараа оролцоно

Чөлөөт бөхийн 2017 оны өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-23-нд Тайландын нийслэл Бангкокт болно. Хөвгүүдийн 19, охидын 16 дахь удаагийн тэмцээнд оролцох Монголын баг тамирчдын нэрс тодроод байна.
 

  • Хөвгүүдийн 42 кг-ын жинд М.Мөнхтөгөлдөр (Налайх, Голомт) , 46 кг-д П.Мөнх-Эрдэнэ (Баянхонгор), 50 кг-д Н.Наранхүү (Дархан-Уул), 54 кг-д Б.Буянтогтох (БТСДуС), 58 кг-д О.Сүлдхүү (Дархан-Уул), 63 кг-д Э.Бямбадорж (Баянхонгор), 69 кг-д Б.Сундуйжадамба (Өвөрхангай), 76 кг-д Т.Бөхчулуун (Багануур, Хөх Эрчис) хөх, 85 кг-д Э.Батмагнай (Баянхонгор), 100 кг-д Б.Энх-Оргил (Дархан-Уул),
  • Охидын 38 кг-д Г.Оюундарь, 40 кг-д Б.Хонгорзул (хоёул Архангай), 43 кг-д Б.Энхзул (Чингэлтэй дүүрэг), 46 кг-д Т.Цээням (Баянхонгор), 49 кг-д Д.Отгонжаргал (Сэлэнгэ), 52 кг-д Б.Хонгорзул, 56 кг-д Ө.Пүрэвсүрэн (хоёул Баянхонгор), 60 кг-д Н.Анударь (Чингэлтэй дүүрэг), 65 кг-д Т.Мянганбаяр (Говийн бөх), 70 кг-д Ц.Хулан (Сэлэнгэ) гэсэн хөвгүүд, охид бүтэн багаараа оролцоно.


Дасгалжуулагчаар Ё.Батдархан, Ж.Баярхүү (Хасу-Мегастарс), С.Мөнхдуулдах (Баянхонгор), шүүгчээр олон улсын гуравдугаар зэргийн шүүгч Х.Чойжилжав нар ажиллана.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.