Дэлхийд ганцхан Монгол наадам өндөрлөлөө
Тулгар төрийн 2226, Их Монгол улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр цэнгэл наадам  ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Энэ жилийн наадмын тухайд ярих зүйл ихтэй байлаа. Баяр наадмын өмнөхөн шинэ Ерөнхийлөгч тангараг өргөж, Монгол наадмаа нээсэн нь олон хүний хүсэн хүлээж байсан үйл явдал болов. Жил бүр  олон зуун  жуулчид хүрэлцэн ирж үздэг наадмын нээлтийн үйл ажиллагаа ч  олны дунд хүлээлт үүсгэдэг.

Энэ жилийн тухайд Монгол улсын төрийн соёрхолт найруулагч Б.Наранбаатар наадмын нээлтийг найруулсан билээ. Тэрбээр Монгол улсын түүхийг  уран сайхны аргаар үечлэн харуулсан нь олон хүний сэтгэлд хүрч чадсан юм. Ингээд наадмын хамгийн торгон агшин болох хүчит бөхийн барилдаан эхлэхэд Далай аварга Г.Өсөхбаяр, аварга О.Балжинням, Ч.Санжаадамба тэргүүтэй аваргуудаар тэргүүлүүлсэн хүчит 512 бөх зодоглож, наадамчин олноо цэнгүүллээ. 

Хүчит бөхийн барилдааны  гурвын даваанаас эхлэн улсын цолтой бөхчүүд залуу бөхчүүдэд өвдөг шороодож, наадмын таавар эвдэгдсэн. Тухайлбал улсын арслан Н.Батсуурь гурвын даваанд өвдөг шороодсон  бол  тавын даваанд Улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Р.Пүрэвдагва, П.Бүрэнтөгс нар өвдөг шороодсон. Ингээд энэ жилийн наадмаас Улсын начин зургаа, Улсын харцага хоёр, Улсын заан хоёр, Улсын арслан нэг, Улсын гарьд цолтон нэг төрлөө. Түүнчлэн энэ жилийн бөхийн барилдааны шөвгийн дөрөвт улсын харцага  цолтой дөрвөн бөх үлдсэн нь ч урд өмнө тохиож байгаагүй содон үйл явдал болсон юм.  

Тухайлбал барилдааны шөвгийн дөрөвт Улсын харцага Ц.Содномдорж , харцага Н.Жаргалбаяр,  харцага Ө.Бат-Орших, харцага Н.Түвшинбаяр  шалгарч үлдсэн. Ингээд Ц.Содномдорж харцага эрэмбээрээ  харцага Н.Жаргалбаярыг амлаж, Н.Түвшинбаяр, Ө.Бат-Оршин нар тунаж, барилдсан.  Улмаар Ц.Содноморж, Ө.Бат-Орших нар учраа бөхөө өвдөг шороодуулж улсын наадмын үзүүр түрүү булаалдахаар шалгарсан. Хүчит бөхийн есийн даваанд хоёр бөх  барьц сонгон барилдаж, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат "Хилчин" спорт хороо, "Хөвсгөлийн хүчтэн" дэвжээ, "Монос" группийн бөх, улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, Монгол Улсын арслан цолны болзол хангасан бол Увс аймгийн Улаангом сумын харьяат "Алдар" спорт хороо, "Увснуур" дэвжээний бөх улсын харцага Ө.Бат-Орших шалгарч, улсын гарьд цол хүртэв.

Харин хурдан морьдын уралдаан элдэв хэл амгүй болсон нь наадамчин олныг баярлуулсан үйл явдал боллоо. 

Ийнхүү хоёр өдөр үргэлжилсэн дэлхийд ганц Монгол наадам өндөрлөв. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 123 2017-07-17 03:47:00
    Өвөл амардаг цагаан сараас бусад есөн шидийн амралтыг багасгамаар байна зун наадмаар нэг сайн амрах хэрэгтэй өөр амралтуудыг хасмаар байна
  • g 2017-07-16 13:08:38
    ene ih bayar naadamd zartsuulaad baigaa mongonoosoo gal untraagch nisdeg tereg hediig avchihdag bol sainsan. bayrlah zardalaa bagasgaa
  • bfbgbfgbfgbfg 2017-07-16 07:14:52
    их мөнгөөр сайхан сонгуулдлаа, их мөнгөөр сайхан ч наадлаа, одоо харин сонгуулиас өмнө ассан түймэрээ унтраах мөнгө хөрөнгө байхгүй :((( Номер нэг-тэнэгүүд
  • Зочин 2017-07-16 04:49:59
    Үндэсний баяраа улс даяар 5 хоног тэмдэглэсний дараа аймаг, сумд нь үндэсний баяраа тусгайлан 3 хоног хийж дарга, дээдсүүдээ цэнгүүлдэг ганцхан Монгол нь үнэн. ...
  • ??? 2017-07-16 03:26:17
    Дэлхийд ганц гэдэг үнэн! Юугаараа онцгой вэ гэвэл туйлшрал, тэнэглэл, үрэлгэн байдал, ажлаа марттал хэт олон хоног амардаг г.м. үзүүлэлтээрээ!!!!!
    • ЯГ 2017-07-16 04:43:47
      ЯГ ОНОЖ ХЭЛЛЭЭ ... өнгөрсөн соц нийгмийн мунхаг мулгуу байдал , дээд удирдлагад яг хэвээрээ л байна.