Б.Батболд Азийн залуучуудын аваргаас мөнгөн медаль хүртлээ

"Бишкек-2017" жүдо бөхийн Азийн залуучуудын АШТ-ий эхний өдөр эрэгтэйчүүдийн 73кг-д Булганы Батболд мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр Узбекистан, Кыргызстан, Казахстаны бөхчүүдийг дараалан ялсан. Улмаар аваргын төлөөх барилдаанд тэмцээний чансааг тэргүүлсэн Узбекийн Мусо Собировт ялагдсанаар мөнгөн медаль хүртсэн байна.

Харин манай бусад тамирчдаас 2017 оны насанд хүрэгчдийн улсын аварга Ж.Амарболд 60 кг-д тавдугаар байр эзэлсэн бол 55 кг-д И.Ядамсүрэн мөн медалийн төлөө хүч үзжээ.

Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр бөгөөд манай хүнд жингийн тамирчид барилдана.

Б.Орхон


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.