Сүхбаатар дүүрэг шагналын мөнгөө ОБЕГ-т хандивлалаа

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Аялал жуулчлалын газраас зохион байгуулсан “Дээлтэй Монгол-2017” наадамд 1200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцон дэд байрт шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан. Өнөөдөр дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир, Засаг даргын Тамгын газрын  дарга Н.Энхболд нар уг наадамд амжилттай оролцсон хамт олондоо баяр хүргэлээ.

Энэ үеэр дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд “Дээлтэй Монгол наадамд амжилттай оролцсон бүх хэлтэс, алба, 1-20 хорооны Засаг даргын Ажлын алба, иргэд, хамт олондоо баяр хүргэж, та бүхнийхээ цаашдын ажилд амжилт хүсье. Баяр, амралтын өдрүүдэд эх орон минь шатаж байна гэсэн харамсалтай мэдээг бид сонсч, харж байна. Тийм учраас дүүргийн Засаг дарга, түүний Тамгын газрын хамт олны санаачилгаар энэхүү шагналын мөнгө болох 720 мянган төгрөгийг Онцгой байдлын Ерөнхий газарт хандивлахаар болсноо дуулгая. Бидний энэхүү хандив галын шугаманд ажиллаж байгаа онцгой байдлын алба хаагчдад хоол, хүнс, бусад шаардлагатай эд зүйлс болон хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Та, бид эх орныхоо өмнө тангараг өргөсөн төрийн албан хаагчид” гэдгийг тодотгов.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд ОБЕГ-т Сүхбаатар дүүргээс хандивлаж буй мөнгөн хандивыг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Анхбаярт гардуулан өглөө. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-07-17 05:57:04
    энэ дүүрэгт ухаад 7 жил болж байгаа нүхийг булаад өгөх буянтай хүн хэзээ гарч ирэх юм бол доо бурхан минь
  • иргэн байна 2017-07-17 02:12:17
    ажилаа хийж чадаагүй Онцгой байдлын гэх албанд хүмүүс яагаад мөнгө цалингаа өгөх гэж тэд цалингаа авч байгаа шүү дээ тэд хуурайшилтайг мэдэж байгаа
    • яяя 2017-07-17 08:32:05
      Ажлаа хийж чадаагүй ч чиг шиг. өөрөө ком-ын ард суучаад нээх онгироод байх хэрэггүй л байх шүү.
  • зочин 2017-07-16 07:57:49
    бухэл бутэн дуургийг 720000 тегрегеер шагнаад байхдаа яахав дээ ингэж хоерын хооронд бие биенээ хуураад яахав дээ