Алба хаагчдыг түймрийн голомтод хүргэхээр нислээ

Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт гарсан ойн түймрийг унтраахаар ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 24 алба хаагчийг МТ 1001 дугаарын МИ171Е загварын нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэхээр дөнгөж сая нислээ.

Одоогийн байдлаар Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Асралт хайрхан уул, Арцат уул, Ар матах уул зэрэг автомашинаар болон явганаар очих боломжгүй газарт гарсан ойн түймрийн голомтод эдгээр алба хаагчдийг хүргэх юм.

Мөн Өвөрхангай, Архангай, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газруудаас нэмэлт хүч татаж Төв аймгийн Батсүмбэр сум, Сэлэнгэ аймаг руу хөдөлгөөд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.