ХААН Банк гал түймэр унтраах үйлсэд нэгдлээ

ХААН Банкны хамт олны зүгээс Сэлэнгэ, Төв, аймгийн сумдад гарсан ой хээрийн түймрийг унтраахад зориулан хандивын данс нээж, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас 10 сая төгрөг хандивлаж, тус дансанд байршуулаад байна.

Тус хандивын дансанд төвлөрсөн мөнгөн хөрөнгийг дараах зүйлсэд зарцуулах болно.

  • Гал түймэр унтраахад шаардлагатай багаж, хэрэгслээр хангах
  • Гал түймрийн голомтод ажиллаж буй ОБЕГ-ын болон сайн дурын ажилтнуудад зориулсан эд зүйлсийг тээвэрлэн хүргэх
  • ОБЕГ-ын болон сайн дурын ажилтнуудад эрүүл мэндийн тусламж үзүүлэх

Эрхэм харилцагч, түншүүд та бүхэн  Монгол эх орныхоо үзэсгэлэн төгс байгалийг онгон дагшнаар нь аварч үлдэх эрхэм чухал үйлсэд нэгдэхийг хүсвэл ХААН Банкны нээсэн тусгай хандивын дансанд хандив өргөөрэй.

§  Хандивын данс: 5163118080, ХААН Банк

§  Хүлээн авагчийн нэр:  ХААН Банк Сан

Бусдад түгээх
  • gplus