Ерөнхийлөгч ажлаа түймэртэй ойгоос эхэллээ

Ерөнхийлөгч Х.Баттулга ой хээрийн түймэр газар авсанд анхаарлаа хандуулж, өчигдөр Ерөнхий сайдтай утсаар холбогдож үүрэг чиглэл өгсөн бол өнөөдөр өөрийн биеэр Төв аймгийн Батсүмбэр сумын ойн түймэртэй бүс нутагт ажиллалаа. Өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд тангараг өргөсний дараагийн анхны ажлын өдөр юм. Түүний ажил ийнхүү Төрийн ордноос биш түймэртэй бүс нутгаас эхэлж байна.

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 22 түймэр асч байгаагийн нэгийг л цуравд оруулж чадсан байна. Хуурайшилт асар ихтэй байгаа энэ үед иргэдийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн ийнхүү түймэр олноор гарч байгааг холбогдох албаныхан анхааруулсаар байгаа юм. Сэлэнгэ, Булган, Төв, Хэнтий аймгийн нутагт асч буй 22 түймрийг унтраахаар Онцгой байдлын 700 гаруй албан хаагч ажиллаж байгаа, техник хэрэгсэл болон хүн хүч дутагдаж ажил зогссон юм байхгүй хэмээн Шадар сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид танилцууллаа.

Харин хүн хүрч очих болох ч унаа машин хүрэх боломжгүй уулын орой дахь галыг унтраахын тулд усны цистерн ойртуулж зогсоож, хувингаар ус зөөх гэх мэт арга хэрэглэх талаар холбогдох албаны хүмүүс мөн ярилаа. Ерөнхийлөгч Х.Баттулга түймрийг яаралтай унтаахын тулд хэчнээн тооны ямар техник, нэмэлт хүч хүч хэрэгтэй байгаа талаархи мэдээллийг яаралтай тодорхой болгохыг үүрэг болголоо. Мөн олон тооны иргэд, аж ахуйн нэгжүүд түймрийн гамшгийг даван туулахад туслах хүсэлтэй байгаа ч хаана хэнд хандахаа мэдэхгүй байгааг Ерөнхийлөгч сануулж, яаралтай тусгай утас ажиллуулах, зохион байгуулалтанд оруулж олны хүч дэмжлэг авах талаар ч санууллаа.

Түймрийн голомтод ажиллаж байгаа Ерөнхийлөгч Х.Баттулга “Нийт гарч байгаа гал түймрийн 70 гаруй хувь нь хүний буруутай үйл ажиллагаа, болгоомж сэрэмжгүй үйлдлээс болж байна. Наадмын үед аялал зугаалгаар явж байгаа иргэдийн хоол хийх гэж асаасан гал, тамхины иш, мөн хээр хөдөө хаясан архины шилнээс ч үүдэн гал гарч байгаа. Тийм учраас иргэддээ хандаж хуурайшилт асар их байгаа энэ үед ой хээр, ууланд гарч аялж зугаалахаас татгалзах, анхаарал болгоомжтой байхыг зориуд анхааруулъя. Хэдийгээр түймрийг цуравд оруулсан ч жаахан салхилвал түймэр дахиж дэгдээд байна. Тийм болохоор  хүч нэмэгдүүлж, Батлан хамгаалахынхныг татаж оруулж болно, хууль нь гарсан байгаа. Маш олон хүмүүс компаниуд тусалъя гэж байна. Сайн дурынхныг тухайн тухайн орон нутагт нь яаралтай зохион байгуулалтад оруулах хэрэгтэй байна” гэв.

Ерөнхийлөгч Х.Баттулгыг Батсүмбэр сумаас хойш 20 км-т ойн түймэртэй бүст ажиллах үед бороо орж эхэлсэн юм. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • saltgaan ni todorhoi!!! 2017-07-17 13:18:43
    arai ch dee!!!soyold syralzah chag ni boljee!!Mongolchyyd aa!!ta nar eh ornoo byy sataa!!!!gal garah ehlel ni tamhi tatdag hymyystei zailsgyi holbootoi!!!
  • эцыялёсд дзкё 2017-07-17 05:52:05
    бөдкх ёөрг
  • Баадай 2017-07-17 04:14:19
    Олон хоног амрах нь олон хор уршигтай юм байна.
  • хххх 2017-07-17 02:18:36
    өмнөх ерөнхийлөгч соногдоход үер буж байлаа гэж...
  • зочин 2017-07-17 01:53:36
    Ерөнхийлөгч энд огт хэрэггүй , хжлыг шоугаар хийдэггүй юм даа, Сонгуулийн үеэр баахан шоу хийж ард түмний тархийг угаасан тэрэн шигээ юм бодоод байна уу, Эн...
  • Gggg 2017-07-17 01:21:15
    Oyunkorol bi puujin harvaad untraasan ugaanii ym yarisan bna lee harvahaa hurvel ter oyunkoroltoi korolgui harvana zaa bitgii iim uchuuhen bgaach ee MANgaruudaa...
  • Цэрэ 2017-07-16 23:47:12
    Монголын толгой гэгдэх тэрбумтанууд яагаад чимээгүй бн. Арай бүгд гадаадад гарчихаагүй биз дээ
  • зочин 2017-07-16 13:31:05
    Байгаль орчины сайд нөгөө давхар дээлтэй Оюунхорол нь хаачиваа, шатсан ой ашиггүй болохоор оролцохгүй байгаа юм болов уу
  • Zelem 2017-07-16 12:57:51
    Ерөнхийлөгч, шадар сайд нар сайн байна. Зөв хүмүүс зөв замаар яваасай
  • зочин 2017-07-16 12:33:16
    Сая бид ОБЕГ-ын даргыг сонгосон билүү
  • Zochin 2017-07-16 12:20:44
    Олон хоног ассан түймрийг унтраах ажилд онцгойолон анхаарал хандуулж галыг унтрааж байгаа нь Ерөнхнийлөгчийн эх оронч сэтгэл илт мөн хүн бүр ийт байгаасай ...
  • zochin 2017-07-16 10:42:00
    Олон хоног асч байхад унтраахгүй, эсхүл чадахгүй, эсхүл унтраахыг хүсэхгүй байгаа юм бна гэж ойлголоо, надад хардах эрх нь бна, томилолтын мөнгөө ахиухан авах г...
  • zochin 2017-07-16 10:27:15
    Shadar said Hurelsuh uneheer zob ajillaj baina aa zaluu hu oor ym aa MAN iim darga saidtai boloosoi