Цэргийн алба хаагчдыг түймэрт дайчлах шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Түймэр унтраахад оролцож байгаа иргэдэд урамшуулал олгоно

Монгол Улсын хэмжээнд 2017 он гарснаас хойш нийт 145 ой, хээрийн түймэр гарч, тэдгээрийн 90 гаруй хувийг унтраасан ч 66 мянга гаруй га талбай шатсан байна. Харин сүүлийн өдрүүдэд төв суурин газруудыг тойрсон түймрийн тохиолдол хэд хэд гарсан тул иргэд илүү анхаарал хандуулж, санаа  зовниж байна.

Иймд сайн дураараа нэгдэж түймэр унтраахад оролцож байгаа иргэдэд Нийтийг хамарсан үйл ажиллагаа, ажил үйлчилгээний зардлаас хөрөнгө гаргаж, урамшуулал олгохыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт даалгалаа.

Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагуудын Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулснаар одоогийн байдлаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд 300  гаруй сая төгрөгийн бэлэн мөнгө, бараа материалын хандив цуглаад байна. Тухайлбал,

1.  “Онцгой импекс” ХХК-аас үүргийн гал унтраагуур 8 ширхэг (РЛО 250.000х8=2 сая төгрөг)

2.  ДЦС-4 ТӨХК ажилчдын нэг өдрийн цалин 50 сая төгрөг

3.  “Эрдэнэс Тавантолгой” ажилчдын нэг өдрийн цалин 100 сая төгрөг, усны автомашин 4-5, шүүгчтэй амны хаалт 5 мянган ширхэг,

4.  Иргэдийн санаачилгаараа байгуулсан Фэйсбүүк бүлгэмээс 30 сая төгрөг, 200 гаруй иргэд ус, хүнс, бээлий, гар багаж, хэрэгсэл,

5.  “АПУ” ХХК 50 сая төгрөгийн өртөг бүхий ус, ундаа, сүү, сүүн бүтээгдэхүүн,

6.  “Шунхлай” ХХК 20 сая төгрөгийн өртөг бүхий бензин, шатахууны хандив,

7.  “Тайж” групп 10 сая төгрөг экспортод гардаг лаазалсан махан бүтээгдэхүүн,

8.  ХЗДХ-ийн албан хаагчид нэг өдрийн цалингаа тус тус хандивлаад байна.

ОХУ “Ми-8” нисдэг тэргээ илгээхэд бэлэн гэжээ

Түймэр унтраахад дэмжлэг авахаар Онцгой байдлын ерөнхий газар ОХУ-ын Онц байдлын яаманд хүсэлтээ уламжлаад байгаа билээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Эрхүү хотод суух Ерөнхий консул Л.Амарсанаа нартай холбогдож тусгай зориулалтын онгоц худалдан авах талаар судалж танилцуулахыг үүрэг болгосон гэдгээ Засгийн газрын ээлжит бус хуралдааны үеэр гишүүдэд мэдээллээ.  

ОХУ-ын тал таван тонн ус тээвэрлэх багтаамж бүхий “Ми-8” нисдэг тэргээ Сибирийн бүс нутгаас илгээхэд бэлэн гэдгээ илэрхийлээд байгаа бөгөөд  хариу нь даваа гараг гэхэд ирэх юм.

Цэргийн алба хаагчдыг түймэрт дайчлах шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар түймрийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Одоогоор Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Дорнод аймгийн Баян-Уул суманд асч байсан хоёр түймрийг цурманд оруулаад байна. Хэдийгээр цэрэг дайчлах шаардлагагүй гэж Онцгой байдлын ерөнхий газар танилцуулсан ч Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Зэвсэгт хүчний анги, нэгтгэлээс тодорхой тооны алба хаагч, техник хэрэгслийг дайчилж ажиллуулахаар шийдвэрлэлээ. Энэ дагуу Төв аймгийн Эрдэнэ суманд асч байгаа түймрийн голомтод цэргийн 24 алба хаагч ажиллаж эхлээд байна. 

Цаашид:

-  УБТЗ, Иргэний нисэхийн ерөнхий газрын гал сөнөөгчид, техник хэрэгслийг дайчлахыг Зам, тээвэр, хөгжлийн сайдад

-  Түймэр унтраах тусгай зориулалт бүхий онгоц худалдан авах талаар судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагад

-  Түймэрт ажиллаж байгаа иргэдийг Нийтийг хамарсан ажил, үйлчилгээний зардлаас хөрөнгө гаргаж урамшуулахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад

-  Аж ахуйн нэгж, байгууллагуудын ус зөөврийн том оврын автомашинуудыг бэлэн байдалд оруулахыг Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагад

-  Түймрийн бүс нутагт эмч нарын нэмэлт баг ажиллуулахыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болголоо.  

Мөн дөрвөн тонны ус тээвэрлэж агаараас цацах зориулалт бүхий онгоц,  мэргэжлийн багийг гаднаас урьж авчран хүмүүсээ сургах, үүлэнд зориуд нөлөөлж бороо оруулахад шаардлагатай хөрөнгийг гаргахаар боллоо. Ногоон бүсэд амралт, аялал зугаалга хийхийг түр хориглосон шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хяналтаа эрс чангатгахыг үүрэг болгов.

Үүл буудаж, түймрийн бүс нутагт бороо орууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын энэ сарын 15-ны бямба гаригт өгсөн үүрэг чиглэлийн дагуу Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшингээр ахлуулсан баг түймэртэй нутгуудад ажиллаж, үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг хийжээ.

Олон өдөр ажиглалт хийж, үүлэнд зориудаар нөлөөлсний дүнд одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө мөн Төв аймгийн Батсүмбэр суманд бороо орж байна. Цаашид үргэлжлэн орох төлөвтэй байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сүлд 2017-07-18 05:19:09
    Талх чихэр, Мах импекс компаниуд яачихав.ккк
  • tuya  2017-07-18 00:55:05
    olon aaw eejiin urs ywj bgai bolgoomjidtoi ywaarai urs min tenger eweegdee ta nariig min
  • рррро 2017-07-16 21:21:17
    Тэгмээр дээ. Нэгнээ дэглэхээс оор ажилгуй хоолнысавнууд
  • zochin 2017-07-16 15:26:27
    Tserguudiig 1000 n jil tejeej neg tsagt hereglene gedegde zow bn.