ОХУ “Ми-8” нисдэг тэргээ илгээхэд бэлэн гэжээ

Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрээс...

Түймэр унтраахад дэмжлэг авахаар Онцгой байдлын ерөнхий газар ОХУ-ын Онц байдлын яаманд хүсэлтээ уламжлаад байгаа билээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Эрхүү хотод суух Ерөнхий консул Л.Амарсанаа нартай холбогдож тусгай зориулалтын онгоц худалдан авах талаар судалж танилцуулахыг үүрэг болгосон гэдгээ Засгийн газрын ээлжит бус хуралдааны үеэр гишүүдэд мэдээллээ.  

ОХУ-ын тал таван тонн ус тээвэрлэх багтаамж бүхий “Ми-8” нисдэг тэргээ Сибирийн бүс нутгаас илгээхэд бэлэн гэдгээ илэрхийлээд байгаа бөгөөд  хариу нь даваа гараг гэхэд ирэнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-07-16 16:17:11
    Юүхэв гэж хэлээ. Бороо ороод эхэлсэн шүү. Жаахан харж байгаад болъё.
  • Орос 2017-07-16 15:28:30
    ОХУ-ын МЧС-т түймэр унтраах ус тээгч аварга том онгоц байдаг шдээ. Тэрний өртөг зардлыг нь манайх дийлэхгүй байх л даа! Тэгээд ч Сибирь бөөн түймэртэй бгаа!
  • zochin 2017-07-16 15:22:38
    Zowoh tsagt nohriin chanar tanigdanaa gej ene de.
  • Зочин 2017-07-16 12:29:22
    Орос тусланаа мэдээж
  • зочин 2017-07-16 11:34:55
    Явж явж Оросууд л тусална шүү дээ.Ахын 2 дүү шиг ачлал хүргэж явсан гээд дуу ч байдаг.Оросууп л хэзээд бидний үнэнч нөхөр