Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргахаар боллоо
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ой хээрийн 22 түймэр гараад байгаагийн гурав нь хүн хүрэх боломжгүй уул, ширэнгэн ойд байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төв аймгийн Батсүмбэр суманд түймрийн голомтод ажиллаад ирснийхээ дараа энэ нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай зөвлөгөөн хийлээ. Шадар сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга хошууч генарал Д.Даваа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар уг зөвлөгөөнд оролцож цаг үеийн нөхцөл байдал, цаашид авч болох арга хэмжээний талаар ярилцав.

Ерөнхийлөгч Х.Баттулга зөвхөн нэг удаагийн түймрийг аргацааж өнгөрөөхөд бус, цаашид байгалийн гамшгийн өмнө бэлтгэлтэй байх, Онцгой байдлын салбарыг бэхжүүлэх, Онцгой байдал болон Батлан хамгаалахын салбарын харилцан уялдаатай ажиллах зэрэгт анхаарлаа хандуулахыг санууллаа. Мөн Улсын Онцгой комиссоос гаргасан уул, модонд аялж зугаалахыг хориглох тухай шийдвэрийг бодитоор хэрэгжүүлж, авто замуудад пост ажиллуулах хэрэгтэй хэмээн анхаарууллаа. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулах авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргахаар боллоо. 
President.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zii 2017-07-19 03:09:34
    zii zailaasai ene hun mongolii turuur 4 jil toglood odoo turiin terguuneeree toglno doo udahgui Gencog mallaad mad bolgoh biz unshsan sudalsan hor nairuulsnaara...
  • Засгийн газрыг огцоруулая 2017-07-18 23:04:58
    Засгийн газар ажил хийхгүй санаачлахгүй байна ийм хариуцлагагүй засгийн газар байгаа учраас хүмүүс байгаль сүйтгэж байгаа шүү дээ одоо алтныхан гол самарчихсан
  • mongol 2017-07-18 03:22:53
    Ene zi al uhej dald oroosoi
  • зочин 2017-07-17 05:33:15
    Зи заавал ширээний нэг талд нь сууж, бусад нь нөгөө талд нь суух ёстой юм уу?
  • admin 2017-07-17 05:19:06
    зарлигтай зарлиггүй Засгийн газар ажлаа хийгээд л байна.
  • иргэн байна 2017-07-17 02:05:11
    жил бүр шатдагаараа шатаж байна наад Онцгой байдлын албаа татан буулга нилээ хөрөнгө мөнгө хэмнэгдэнэ шүү Ерөнхийлөгч минь
  • Гэгээлэг 2017-07-16 14:44:57
    Хүрэлсүх сайд шиг ерөнхий сайдтай болоосой. Монгол төрөө дээдлээрэй Монгол түмэн мину