П.Орхон ээлжит алтан медалиа хүртлээ

Чөлөөт бөхийн Испанийн Гранпри тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн найман жингийн барилдаан болж өндөрлөлөө. Мадридын дэвжээнд гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор манай улсаас хоёр бүсгүй зодоглосноос 63 кг-д ОУХМ Пүрэвдоржийн Орхон ээлжит нэгэн алтан медалиа хүртлээ.

Тэрбээр 2017 он гарснаас хойш тав дахь тэмцээндээ (Тэрбээр он гарснаас хойш насанд хүрэгчдийн УАШТ, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, “Монголиа Опен, “Poland Open”-д аваргалаад байсан юм) оролцож бүгдэд нь түрүүлээд байна.

Түүнчлэн Испанийн нийслэлд 53 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ Ганбаатарын Отгонжаргал хүрэл медаль хүртжээ. Энэ нь түүний Гранпри тэмцээнээс хүртсэн анхны медаль юм.
 

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-07-17 02:45:53
    Чөлөөт бас гранпри гэчихжээ, жүдотой барьцаж байгаан байх даа, нэг их олон гранпри явахгүй дампуурах байхаа, үзэгч сонирхогчтой байж гранпри зохионо ш дээ
  • Mongol 2017-07-16 13:58:09
    Olimp, delxiin avargad l xarii
  • зочин 2017-07-16 13:09:42
    Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөнө гэдэг нь л энэ байх даа, өмнө нь хэлээд байхад хөдлөөгүй ш тээ энэ ээмэгнтэй сайд гүай