О.Хангал Азийн залуучуудын аварга боллоо

Кыргызстаны нийслэл Бишкек хотноо жүдо бөхийн Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Тус тэмцээнд манай улсаас залуучуудын ангилалд эрэгтэй 10, эмэгтэй 3 бөх хүч үзсэн бөгөөд 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаар багаараа зургадугаар байр эзэлсэн байна.

Өяигдөр тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд ОУХМ Одбаатарын Хангал /Японы "Итай" сургуулийн оюутан/ дөрвөн тойрог хүч үзэж, алтан медаль хүртлээ. Тэрбээр тэгштгэлд Японы Кайки Ямашитаг нэмэлт цагт цэвэр ялсан бөгөөд хэсгийн аваргын төлөө Тайваний Лин Чан Кенийг 2:38 минутад иппон буулгасан байна. Улмаар хагас шигшээд Узбекистаны Артём Багдасаровыг 2:30 минутад хоёр вазаригаар давамгайлж яваад цэвэр ялжээ. Мөн аваргын төлөө Тажикстаны Тэмүр Рахимовыг 3 вазари үнэлгээ аван тивийн аварга болсон байна.

Түүнтэй хамт энэ жинд өрсөлдсөн Улсын начин Б.Одхүүгийн хүү шинэхэн аймгийн арслан Цэцэнцэнгэл эхний тойрогтоо БНСУ-ын Чой Мин-Чеолийг 1:50 минутад цэвэр ялсан ч хэсгийн аваргын аваргын төлөө Тажикстаны Тэмүр Рахимовт торгуулиар ялагджээ. Улмаар торгуулийн тойрогт манай бөх Кыргызстаны Керим Казатовыг 3:46 минутад хоёр вазаригаар илт илүүрхэж яваад иппон буулгасан бол хүрэл медалийн төлөө Узбекистаны Артём Багдасаровыг 2 вазаригаар буулгаж аван шагналын тавцанд гарлаа.

Мөн энэ өдөр эмэгтэйчүүдийн 63 кг-д “Боржин төв” дэвжээний тамирчин ОУХМ Мөнхбатын Даваасүрэн мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр Энэтхэг, Казахстаны жүдочдыг дараалан ялаад аваргын төлөө БНСУ-ын Хан Хи-Жүд цэвэр ялагдснаар мөнгөн медаль хүртжээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.