Эмээлийн хөшөө сүндэрлэлээ

Хэнтий аймгийн Батноров сумын "Норовын хүлэг" уяачдын холбооны 20 жилийн ой, аймгийн "Зүүн бүсийн хурд 2017" наадам 19,20-ны өдрүүдэд болно. Үүнтэй холбогдуулан Батноров буюу Тожил хийцийн 3,2 метр өндөртэй эмээлийн хөшөө мөн 3,4-3,8 метр өндөртэй тамганы хөшөөг тус сумын баруун хойно Бүрдэн толгой хэмээх газар урлаж байрлуулжээ.
 
Уг хөшөөг "Хэнтий урлан"-гийн уран бүтээлчид бүтээсэн байна. Хөшөөний нээлтийг сумын баяр наадмаар буюу энэ сарын 19-ний өдөр хийхээр төлөвлөжээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine