Баяр, амралтын өдрүүдэд гамшиг, ослын нийт 115 дуудлагаар ажиллажээ

Үндэсний их баяр, наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр амралтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай ОБЕГ-ын даргын тушаалаар долдугаар сарын 10-17-ны өдрүүдэд албаны өндөржүүлсэн бэлэн зэрэгт шилжин ажиллав.

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийн нөхцөл байдал үүссэн үед шуурхай удирдлага, зохицуулалтаар хангах, үүрэг гүйцэтгэх бэлтгэл, бэлэн байдлыг шаардлагатай түвшинд хүргэх, сонор сэрэмж, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч, төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагыг мэргэжлийн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллалаа.

Энэ хугацаанд төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын 4900 гаруй алба хаагч аюулт үзэгдэл, ослын 67, обьектын гал түймрийн 48, нийт 115 удаагийн дуудлагаар ажиллаж 31 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг ханган ажилласан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.