Нийслэлийг утаанд автуулсан гал түймрийн 80 хувь нь иргэдийн буруутай үйл ажиллагаанаас дэгджээ
Ойрын өдрүүдэд нийслэлийг утаан мананд бүрхүүлээд байгаа түймрийн аюул өнгөрсөн шөнө орсон борооны тусламжтайгаар багасаад байна. Баяр наадмын амралтын өдрүүдэд иргэд хөдөө орон нутаг, ногоон бүсэд аялж, зугаалахдаа татсан тамхины иш, уусан архи ундааны шилээ ил задгай хаяж явсан, мөн хээр гал түлээд үнс, нурмыг нь бүрэн унтраалгүй явсанаас үүдэн нийслэлтэй ойр, Төв, Булган, Сэлэнгэ аймгийн нутгуудад нэгэн зэрэг 26 түймэр асаж, дээр дооргүй багагүй сандаргалаа.  Нэгэнт галын аюул нөмөрсөн учир Засгийн газар шуурхай хуралдан цаг үеийн байдалд тохирох шийдвэрүүдийг гаргаж байв. Тухайлбал түймэргүй байгаа говийн аймгуудаас онцгой байдлын гал сөнөөгч нарыг нэмэлтээр ажиллуулах, хөрш зэргэлдээ ОХУ-аас   ус цацах нисдэг тэрэг хүссэн билээ. Мөн МУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Шадар сайд нар түймрийн голомтод өөрийн биеэр ажилласан. Үүний зэрэгцээ иргэд сайн дураараа нэгдэж, түймэр унтраахаар ажиллаж байгаа онцгой байдлын гал унтраагч нарт туслах аян хүртэл өрнүүлсэн. Улмаар ОБЕГ-ын дансанд 100 орчим сая төгрөгийг иргэд  цуглуулан хандивласан юм. Ийнхүү наадмын дараа дээр дооргүй багагүй бужигнуулсан түймрийн аюул бага ч гэсэн багаслаа.

Ямартай ч Төв аймгийн Батсүмбэр суманд ассан таван түймрийг унтраахад гар бие оролцохоор сайн дураараа нэгдсэн залуусыг эргүүлэн татах үйл ажиллагаа эхлээд байна. Ийнхүү түймрийн аюул багассан ч дахин ийм  эрсдэл учрахгүй гэх баталгаа алга байна. Учир нь эдгээр  түймрийн 70-80 хувийг иргэдийн буруутай үйл ажиллагаанаас болж дэгдсэн гэдгийг албаныхан хэлсэн. Иймд иргэд цаашид аялал зугаалгын улирал дусаагүй байгаа үед  хөдөө орон нутаг, ногоон бүсэд зугаалахдаа болгоомжтой, хариуцлагатай байхыг албаныхан дахин, дахин анхааруулж байна. Улсын онцгой комиссын хуралдааны үеэр түймэр тавьсан иргэн, ААН-д ноогдуулах хариуцлагагыг чангатгахыг үүрэг болгосон.

Тэгвэл иргэдийн буруутай үйл ажиллагаанаас гал гарч, ногоон байгууламж болоод бусад иргэдийн эд хөрөнгө сүйдвэл 1-5 хүртэлх жилийн хугацаатайгаар хорих ял шийтгэдэг байна.

Тодруулбал Ойн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтын дагуу гарсан ой хээрийн түймрийн шалтгаан, эзэн холбогдогчийг Цагдаагийн байгууллага шалгаж тогтоодог. Улмаар Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь заалтын дагуу Ой, хээрийн түймэр гарч хүний бие махбодид хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон,их хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг.

Ой, хээрийн түймэр санаатай тавьсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 251 дэх заалтын дагуу Ой хээрийн түймэр тавьсан хууль, тогтоомж, эрх бүхий байгууллагаас тогтоосон журмыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй зөрчил гаргасан
-Иргэнийг 1000-50000
-Албан тушаалтныг 30000-60000
-Байгууллага, аж ахуй нэгжийг 50000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ноогдуулна.

Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6, 9.2.9 дэх заалтын дагуу илзадгайхогхаягдалшатаасаниргэн, ажахуйннэгж, байгууллагадтус хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.7 дахь заалтын дагуу: Иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр (240000 төгрөг)
Аж ахуй нэгж байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний (480000 төгрөг)-өөр тус тус торгож хариуцлага хүлээлгэдэг байна.
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-07-18 13:20:39
    Heden ga gazar tuimert shatsan be gedeg n sonin bolhoos bish niislel utaand avtsan eseh n tiim chuhal bish.
  • Залуучууд дэндүү бүдүүлэг болжээ 2017-07-17 04:53:43
    Идэж ууж наргиж цэнгэчихээд л түлсэн галаа унтраалгүй шууд орхиод явчихаж бн. Өөрт нь л гоё сайхан байвал хамаагүй. Тамхиа шууд цонхоороо хаяна. Тархи нь гашилж...
  • иргэн 2017-07-17 04:40:43
    Аялал жуулчлалыг хөгжүүлэх гээд байгаа бол ядаж хогийн цэгүүдээ олон болгож, байнга цэвэрлэдэг болгомоор байна. Тухайн орон нутгийн захиргаа хариуцах ёстой
  • irgen 2017-07-17 04:40:00
    hariutslagaa changatgah heregtei bn mash ih hemjenii hohirol bas zardal garch bn. tuimeriin utanaas bolj irgediin eruul mendiin hohirlig tootsoj chadahgui shude...
  • zochin 2017-07-17 03:43:50
    Tuimer taviad baigaa yumnuudtai hiih temtslee chagatgah heregtei baina, Baigalaas hishig goridson, yaduuchuud, bee gesen yumnuud, arhichid gai bolj baina,