НОБГ: Баяр амралтын өдрүүдэд голын усанд хүн осолдоогүй

Баяр наадмын өдрүүдэд цаг агаарын хэт халалттай байсантай холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүлээр

  • Нийслэлийн Аврах анги-105-ын давхардсан тоогоор 156 албан хаагч 58 нэгж техник хэрэгсэлтэй,
  • Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 6 албан хаагч 1 автомашин, 1 завьтайгаар,
  • Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 7 албан хаагч 1 автомашин, 1 завьтайгаар  иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлж  ажиллажээ.

Эргүүлийн хугацаанд Туул гол дагуу Гачуурт тосгоноос-Зайсангийн гүүр-Яармагийн гүүр-Нисэх маршрутаар завьт эргүүлийг ажиллуулж 6316 иргэнд сэрэмжлүүлэг яриа хийж, иргэдэд зориулсан аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх гарын авлага тараасан байна. Мөн хориглосон бүсэд байрласан 1611 автомашиныг гаргажээ.

Үүний үр дүнд голын усанд осолдсон тохиолдол гараагүй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2017-07-17 09:02:12
    худлаа бүү хэл 12-нд ОРХОНЫ гүүрний доор хүн осолдсон гээд ОБГ тэмдэгтэй ажилтангууд хорио тогтоосон байсан