“Хурд” хамтлаг хандивын тоглолт хийх санаачилга гаргажээ
Улсын хэмжээнд ой хээрийн түймэр ихээр гарч, онц байдал зарлахад хүрээд байгаа энэ үед хүн бүр өөрсдийн чадах чинээгээрээ гар бие оролцож, хандив мөнгө цуглуулж байгаа билээ. Олон нийтийг уриалан дуудаж түүчээлэн хөдөлдөг урлагийнхан маань энэ удаад нэг л нам жим байгааг олж харсан Хурд хамтлагийнхан энэ бямба гарагт Төв цэнгэлдэх хүрээлэнд хандивын тоглолт хийх санаачлага гаргажээ.

Тус хамтлагийнхан хандивын тоглолт хийж цугласан орлогийг нь Онцгой байдлын газарт хандивлах санаачлага гаргаснаа Улсын онцгой комиссын гишүүдэд болон ОБЕГ-т хүргүүлж, тоглолтыг зохион байгуулах Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбай болон хөгжим техникт дэмжлэг үзүүлж хамтран зохион байгуулахыг хүссэн байна. Мөн урлагийнхан болон ард иргэдийг өргөнөөр оролцохыг уриалж байгаа аж.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.