Батсүмбэрт хуурайшилтаас болж түймэр гарсан нь тогтоогджээ

Цагдаагийн байгууллага энэ сарын 16-ны өдрийн байдлаар ой, хээрийн гал түймрийн хэрэг, зөрчлийн тухай нийтдээ 105 мэдээ, мэдээлэл хүлээн авч шалгажээ. Нийт шалгасан ой хээрийн 71 түймрийн эзэн холбогдогчийг тогтоон, 30.1 сая төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээдээр нь нөхөн төлүүлсэн байна. 

Энэ төрлийн дөрвөн хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэсэн бол 68 түймрийн зөрчлийг Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан саналтай прокурорт шилжүүжээ. Одоогоор нийтдээ гал түймэртэй холбоотой 33 гомдол, мэдээллийг шалгаж байгаа аж. 
 
2017 оны эхний хагас жилийн байдлаар гал түймэртэй холбоотой хэрэг, зөрчил нь:
 
  • Машины оч баригч, машин доор өвс хуримтлагдаж халснаас 3,
  • Татсан тамхиа бүрэн унтраагаагүй цогтой хаяснаас 7,
  • Аянга цахилгаанаас 18,
  • Ил задгай үнс нурмаа асгаснаас 5,
  • Гэрийн яндангаас үсэрсэн очноос 3,
  • Хог шатааснаас 3, гэр орондоо галын аюулгүй байдал хангаагүйгээс 2,
  • Галт зэвсэг хэрэглэсний улмаас 1,
  • Ил задгай гал түлснээс болж 8 түймэр гарсан болох нь тогтоогджээ. 


Цагдаагийн байгууллагад 2017 оны долдугаар сард Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт 6 ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байна. Уг түймэр нь хуурайшилтаас болсон нь Онцгой байдал, Цагдаагийн алба хаагчдын хамтарсан шалгалтын явцад тогтоогджээ.

Сэлэнгэ аймагт 9 түймэр, Булган аймагт 2 ой хээрийн түймэр гарч байгааг цагдаагийн байгууллага бүртгэн, эзэн холбогдогчийг илрүүлэх ажиллагаа явуулж байна.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2017-07-18 01:07:50
    Хуурайшилтаас болоодий? хувцасаа хатаахаарр шатчихаад байдаг. Тийм учиртай байжээ.
  • Хр 2017-07-17 05:41:22
    Оюунхоролын ой цэвэрлэдэг компаниудын тавьсан гал шүү