Шүүхийн шинэтгэлийн талаар санал солилцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд өнөөдөр  хүндэтгэл үзүүллээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж, гишүүн О.Зандраа, Д.Эрдэнэчулуун, В.Оюумаа, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар Ерөнхийлөгч Х.Баттулгад ард түмнийхээ итгэлийг хүлээж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаа, шүүхийн шинэтгэлийн талаар санал солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга мөрийн хөтөлбөртөө шүүх эрх мэдэл, шүүхийн шинэтгэлийн талаар
  • "Иргэн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хууль ёсны эрхээ нэр төртэйгээр хамгаалуулж чадах шударга шүүхийн тогтолцоог дэмжин, эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэхийн төлөө ажиллана”,
  • "Шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангахын зэрэгцээ шүүгчийн сонгон шалгаруулалтад мэргэжлийн ур чадвар, туршлагаас гадна хувь хүний ёс зүйн шаардлагыг хуульчлан эрх зүйн орчныг боловсронгуй болгоно” гэж тусгасан билээ гэж Шүүхийн ХМОНХХ-ээм мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Цаасан шувуу 2017-07-18 04:05:14
    Шүүхийнхэн маань шинэ Ерөнхийлөгчдөө долигнож эхлэв. Шүүх, прокурорыг бүрэн бүрэлдэхүүнээр нь солих хэрэгтэй.
  • Ах 2017-07-17 13:48:03
    Лүндэндорж шүүгч болох хүнээс 30 сая төгрөг авдаг гэсэн ам яриа бна үнэн бол огцруулаарай
  • Би 2017-07-17 11:36:58
    Шудрага шүүхтэй баймаар бна
  • б 2017-07-17 10:55:55
    Шүүх ерөнхий зөвлөлийн даргыг ажлаас нь чөлөөлөх хэрэгтэй. Хүн дайрсан гэдэг үнэн худал нь мэдэгдэхгүй муу нэртэй хүн юм байна.
  • иргэн 2017-07-17 10:39:47
    Хуулийн салбараас ажлаа эхлүүл .Монголчуудын эрх эрх чөлөө маш ихээр зөрчигдөж байна
  • зочин 2017-07-17 08:35:46
    ШЕЗ-ийн дарга хүн дайрч алсан нь үнэн үү? томилогдоод ажилласан хугацаандаа шудрага байж чадсан уу? гэдэгээ ард түмэндээ хэлчих чадваргүй болохорр шүүгчид ........
  • иргэн 2017-07-17 08:34:27
    "Ахаа намайг бодоорой" гэж яваа юмуу.
  • Irgen 2017-07-17 06:59:25
    Hamgiin turuun shuhiin eronhii zovloliin dargaar adaglaad sogttugaar mashin barij yavaad hun dairch alaagui Hun l tavij uzeerei deee