Чингэлэгт даруулсан хүүхдийн биеийн байдал хүнд байна
Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр /2017.07.16/ 12:10 цагт 40m тоннын чингэлэг суудлын авто машин дээр унасан тухай дуудлага иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын аврах ангийнхан очиж, газар дээр нь ажиллан,  чингэлэгт дарагдсан машинд байсан хүмүүсийг гаргаж, 103-т хүлээлгэн өгсөн аж. 

“Приус-11” маркийн машинд 36 настай эрэгтэй, 16 настай эрэгтэй болон долоон сартай эрэгтэй хүүхэд байжээ. Тэд бүсэлхийнээс доош хэсгээрээ чингэлэгт дарагджээ. Яаралтай тусламжийн эмч нар гэмтсэн хүмүүсийг ГССҮТ-д хүргэсэн бөгөөд долоон сартай хүүгийн биеийн байдал маш хүнд, сэхээнд эмчлүүлж байна. Өвчтөнүүдийн биеийн байдал хүнд байгааг эмчлэгч эмч нар нь хэлж байгаа юм.

Одоогоор замын цагдаагийн албанд чингэлэг ачиж явсан ачааны машины жолоочид эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлээд байна. Жолооч эхний мэдүүлгээрээ  “Машиных нь тоормос эвдэрснээс ачиж явсан  40 тонны чингэлэг нь гэрлэн дохио дээр приус-11 маркийн автомашины дээр унасан” хэмээн хэлжээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • орк 2017-07-18 06:57:06
    чингэлэг та бидний хэний ч дээр унаж болох байсан. дүрэм сануулж хариуцлага тооцох тухай ярих үед бүгд ажлаа хийж байгаа хууль сахиулагчийг нүд үзүүрлэдэг
  • tuya  2017-07-18 01:05:17
    jolooch nar uursdiin henggui bdalaas bolj zugeer ywj bsan humuus gemtej bertej bna bolgoomjtoi bldaa bid cuuhun humuus uursduu neg 1 nee alaad bh yumdaa