Найман байршилд хог хаягдал хадгалах сав байрлуулав

БЗД-ийн Засаг даргын Тамгын газар, БНСУ-ын KOICA айгууллага хамтран Туул голын эрэг орчмын ил задгай хог хаягдлыг багасгаж, орчны бохирдлыг бууруулах зорилгоор хог хаягдал түр хадгалах сав хийж суурилуулах сайн дурын ажлыг эхлүүллээ.

Уг ажлын хүрээнд одоогийн байдлаар найман байршилд нийт 16 ширхэг хог хаягдал түр хадгалах савыг суурилуулаад байна. Тодруулбал,  Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Баянзүрхийн гүүрний зүүн, баруун хэсэгт  хог ангилан хаях зориулалт бүхий савыг эхний ээлжинд байршуулаад байгаа аж.

Дээрх савнуудын арчлалт хамгаалалт болон хог тээврийн асуудлыг Баянзүрх дүүргийн  Нийтлэг үйлчилгээний газар хариуцан ажиллах юм байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Арай ч дээ 2017-07-18 10:51:32
    Хоёр жижиг хогийн сав тойроод нэг их олуулаа зурагаа авахуул гэнэ,Арай өөрөөр зохион байгуулж чадахгүй байна уу,Ёстой тархи нь ажиллахгүй гарууд л нэр хөөцөлдсө...