ОБЕГ-ын хандивын дансанд 229 сая төгрөг цуглажээ

Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ сум, Булган аймгийн Гурванбулаг, Сэлэнгэ сум болон Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр сумдад гарсан гал түймрийг унтраахад зориулж иргэд, ААН-үүд, ТББ-ууд сайн дураараа нэгдэн, гал сөнөөгчдөд тусламж илгээсээр байна.

Өнөөдөр 12.00 цагийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газрын хандивын дансанд 84 иргэний 32.471.835 төгрөг,  34 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн 197.367.971 төгрөг, нийт 229.839.806 төгрөгийн мөнгөн хандив ирүүлээд байна.

Үүнээс гадна иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас цэвэр ус, талх, ундаа, бэлэн хоол зэрэг хүнсний бүтээгдэхүүн, гутал, бээлий, цамц, хүрэм, өмд, малгай зэрэг хувцас хэрэглэл, усны сав, галын гөвүүр, галын хор, амны хаалт, үлээгүүр зэрэг багаж, тоног  төхөөрөмж, явуулын эмийн сан, эм, ороох боох материал зэрэг боломжит бүхий л зүйлийн хандив, тусламжийг өгсөөр байгаа юм.

Эдгээр тусламжаар ирүүлсэн хүнс, хувцас, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагч, иргэдэд цаг алдалгүй хүргүүлэн ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Тайлан хийж танилцуулах 2017-07-18 08:17:30
    хандиваар цуглуулсан хөрөнгө мөнгөө юунд зарцуулсан талаар дэлгэрэнгүй тайлан хийж ард түмэндээ мэдээлээрэй бид баярлах болно шүү
    202.21.96.178
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-07-17 17:28:02
    Ulsiin nootsiin gazar gej tom san homrog deer suuj baigaa humuus arai irgedeesee iim zuil avahdaa tulaagui bailtai. iddeg zuvchuuldag hereg baih daa
    66.181.187.186
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin  2017-07-17 11:23:33
    zuv zuild zartsuulaarai,
    103.20.152.49
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-07-17 10:22:29
    За тэр мөнгөөрөө түймэр унтраах багаж хэрэгсэл яаралтай аваарай. Бас үерээс хүн аврах нэг сайн мотортой завь аваарай.
    202.9.40.69
    Мэдэгдсэн Хариулах