Хөвсгөл нуур орчмын бохирдлыг бууруулах ажлын хэсэг байгуулжээ

Аялал жуулчлалын улирал ирсэнтэй холбогдуулан хоймор нутгийг зорих жуулчдын тоо эрс нэмэгдсэний улмаас Хөвсгөл нуурын ойролцоох орчин хог хаягдлаар дүүрчээ. Иймд тус аймгийн Засаг дарга Л.Ганболд Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар Хөвсгөл нуур орчмын бохирдлыг бууруулах ажлын хэсгийг байгуулж шаардлагатай араг хэмжээг түргэн шуурхай авч ажиллах үүрэг өгсөн байна.

Уг Ажлын хэсэг нуурын орчмын газраар хууль хяналтын байгууллагын төлөөлөл бүхий холбогдох байгууллагынхантай хамтран өнөөдрөөс хяналт шалгалт хийж тав хоног ажиллахаар болжээ.

Баяр наадмын өдрүүдэд Хөвсгөл нуурт өдөрт 10 мянга гаруй иргэд ирж байсан бол өнөөдийн байдлаар өдөрт 6000 орчим иргэд байнга ирж, явж байгаа аж. Жуулчны бааз, дэн буудлууд хүн дүүрсний улмаас иргэд Хөвсгөл нуурын эрэг дагуу, зарим иргэн тусгай хамгаалалттай газруудад дураараа бууж амарч, зугаалж байгаа төдийгүй явахдаа хог хаягдлаа орхин орчноо бохирдуулсаар байгааг албаныхан хэлж байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Машин л унасан бол хаа сайгүй шээж баага 2017-07-18 10:39:14
    Аялж жуулчилах бүх машинуудыг дотороо био суултууртай,хогоо албан ёсны хагийн цэг хүртэл хадгалах зориулалтын хогийн савтай,болохыг албан ёсны болгож хэрэгжүүлэ...
    182.160.35.157
    Мэдэгдсэн Хариулах
  • өмхийнүүд  2017-07-18 08:50:23
    өмхий үхэр монголчууд сайхан байгальтай байх заяагүй улс
    150.129.142.211
    Мэдэгдсэн Хариулах