Шинэ Ерөнхийлөгчийн ажлын эхний өдрүүд хэрхэн эхлэв
Монгол улсын  тав дахь Ерөнхийлөгчөөр тодорсон Х.Баттулгын ажлын анхны долоо хоног үргэлжилж байгаа. Хоёр удаагийн санал хураалтаар сонгогчдын 50.6 хувийн санал авч Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон тэрбээр наадмын өмнөхөн буюу долдугаар сарын 10 ны өдөр тангараг өргөж,  бүрэн эрхээ баталгаажуулсан. Ингээд Үндэсний их баяр наадмыг нээж, хааснаар түүний ажил эхэлсэн гэж болно.

Улмаар баяр наадам дуусахтай зэрэгцэн өөрийн төрсөн нутаг Баянхонгор аймгийнхаа иргэдтэй уулзахаар нутгаа зорьсон  билээ. Гэвч түүний төрсөн нутагтаа хийх айлчлал удаан үргэлжлээгүй. Учир нь  хэт хуурайшилт, иргэдийн санамсар болгоомжгүйгээс болж дэгдсэн түймэр аюулын харанга дэлдэж эхэлсэн.

Иргэдийн идэвх, зүтгэлээр сайн дурын аян хүртэл  өрнөж эхэлсэн тул Ерөнхийлөгч ч гал түймрийн голомтод өөрийн биеэр ажиллахаар шийдэж, Ерөнхийлөгчийн ажлаа Төв аймгийн Батсүмбэр суманд асаж байгаа түймрийн голомтод Шадар сайд У.Хүрэлсүхийн хамтаар ажиллаж эхлүүллээ.

Ийнхүү түймрийн голомтод ажиллаж эхэлсэн шинэ Ерөнхийлөгч амьсгаа өндөр гүйж яваа. Учир нь ирэх дөрвөн жил төрийн тэргүүн хэнтэй хамтарч, улс орноо удирдах вэ  гэдэг олон нийтийн анхаарлыг татаж байна. Ерөнхийлөгчийн багт ажиллах, зөвлөхүүд энэ долоо хоногт бүрэн тодрох сураг дуулдаж байгаа юм.
 
Одоогоор Ерөнхийлөгч Х.Баттулга Тамгын Газрын даргаараа УИХ-ын дарга асан З.Энхболдыг томилсноос өөр томилгоо хийгээгүй байгаа. Шинэ Ерөнхийлөгч хэдэн зөвлөхтэй байх, хэн хэнийг зөвлөхөөрөө авч ажиллуулах  нь одоогоор таамаг хэвээр байна. Ерөнхийлөгчийн баг бүрэн бүрэлдсэн үед олон нийтэд хүлээлт үүсгээд буй мөрийн хөтөлбөр амлалтуудыг хэрэгжүүлж эхлэх учиртай.
 
Өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд  долоон зөвлөхтэй ажиллаж байсан билээ. Тодруулбал,
 
 -Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр
-Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж
-Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд
-Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар
-Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг
-Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн
-Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөр нар ажиллаж байв.

 Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-07-19 13:38:19
    Naad novshnuudaa turgen huuj yavuulah heregtei shuu
    66.181.180.139
    Мэдэгдсэн Хариулах
  • oko 2017-07-19 12:55:43
    hujaagiin erliizuud mini duugai eh orond mini aytaihan l amidraarai ard tumen sohor bish shuu ezen ni yumaa medej ereg ni usaa hashdag yumaa
    27.123.214.121
    Мэдэгдсэн Хариулах
  • baatar 2017-07-19 00:14:26
    7 sarin 1nd shorond orson zaluusiig tsagaatgah heregtei,shine erunhiilugch.Ter ued bantan hutgasan S.Bayart hariutslaga huleelgeh heregtei.
    209.36.1.61
    Мэдэгдсэн Хариулах
  • Baatar 2017-07-19 00:09:37
    Odoo negent ard tumen songood gargachihaad baihad olon yum yarih hereggui,harin erunhiilugchiin ajilaa yaaj hiih,amlaltuudaa herhen heregjuulehiig harah uldlee....
    209.36.1.61
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-07-18 10:29:26
    Залуу эхнэртэй юм байна ш дээ
    85.150.129.93
    Мэдэгдсэн Хариулах
    • Bayaraa 2017-07-18 17:22:43
      Ohin ni
      150.129.140.30
      Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2017-07-18 09:27:59
    Юугаа удирдах вэээ, жаал бантан хутгах гэж оролдоно биз, Азаар 65 гишүүн МАН-ынх, Засгийн газар МАН-ынх юм даа
    119.40.103.162
    Мэдэгдсэн Хариулах
  • lllllllllllllllllddfffffffffffffffffffff 2017-07-18 08:21:19
    Боловсролгүй гэр бүлгүй хүн яаж улс орныг удирддаг бол харах үлдлээ түүхэндээ ийм ёс зүйгүй ёрөнхийлөгч сонгогдож байсангүй АН удирдлага гэж хэлэх муу үг одохг...
    59.153.87.11
    Мэдэгдсэн Хариулах
    • Bayaraa 2017-07-18 17:24:33
      Duugui hiih ajliig ni harah uldlee? Mahan tolgoi gazriin naimaachin enhbolsoos deer
      150.129.140.30
      Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2017-07-18 09:40:32
      50,6 % н санал өгсөн Ард түмэн чамаас доор сэтгээд өгчиж үү? Харин ч мундаг Q өндөртэй хүн биш юум уу?? Худлаа хоосон дипломоор сүрийг үзүүлсэнгүй.
      202.179.24.146
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 10 2017-07-18 03:51:09
    МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн эхнэр, нөхөр нь гадаадын иргэн байдаггүй. Учир нь Улсын нууц материал, тоо мэдээлэл бүх зүйл алдагдах аюултай учиртай
    202.131.233.154
    Мэдэгдсэн Хариулах
  • Tttt 2017-07-18 03:35:51
    Elbegdorjiin zovlok nertei baisan R.Bold gegch toriin zovlokiin eszuig ul barimtalj ajilsandaa
    202.21.106.116
    Мэдэгдсэн Хариулах