Мөнгөний нийлүүлэлт өсчээ

Mөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сарын эцэст 12.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 297.6 (2.4%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 2.6 (24.9%) их наяд төгрөгөөр өсчээ. Ингэж өсөхөд төгрөгийн харилцах 229.7 тэрбум төгрөг, төгрөгийн хадгаламж 68.8 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Түүнчлэн Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын эцэст 12.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 191.6 (1.5%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 872.2 (7.3%) тэрбум төгрөгөөр өссөн бол хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 797.0 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 133.3 (14.3%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 34.7 (4.2%) тэрбум төгрөгөөр буурчээ.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл өнгөрсөн сарын эцэст 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 26.0 (2.2%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 96.7 (9.3%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
 

Б.Сансар
olloo.mn

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Эрдэнээ 2017-07-18 09:11:56
    Бэлэн мөнгө их тараах чинь эргээд мөнгөнийхээ ханшыг унагааж байгаа гэдгийг хөх тэнгэр минь төр барьж байгаа нөхдүүдэд ойлгуулж өгөөч
    103.10.22.37
    Мэдэгдсэн Хариулах
    • иргэн 2017-07-18 21:12:25
      Эхлээд та тархины тураал өвчнөөсөө ангижир, Тэгвэл мөнгө тараадаг авилгачид байхгүй болно
      75.65.191.173
      Мэдэгдсэн Хариулах
  • 1 2017-07-18 08:29:35
    Ашгүй дээ
    103.10.20.58
    Мэдэгдсэн Хариулах
  • Тайлбар 2017-07-18 07:42:56
    Хүүхдийн мөнгө тараасан. Тэгээд доллар өссөн, худалдан авах чадвар унасан.
    216.123.206.82
    Мэдэгдсэн Хариулах