Онцгой байдлын алба газар, уснаа явагч машинтай боллоо

Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ сум, Булган аймгийн Гурванбулаг, Сэлэнгэ сум болон Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр сумдад гарсан гал түймрийг унтраахад зориулж иргэд, ААН-үүд сайн дураараа нэгдэн, Онцгой байдлын албанд хандив, тусламжаа тасралтгүй илгээсээр байна. Тухайлбал, өнөөдөр “Эко констракш” ХХК-ийн захирал С.Нямдаваа компанийнхаа зүгээс 25 сая төгрөг хандивлаж байгаа дуулгаж, ОБЕГ-ын удирдлагад батламжийг гардуулсан бол “Петровис ХХК”-ийн зүгээс “НаGGLundbv-206”  загварын газар уснаа явагч автомашиныг бэлэглэлээ.

Энэхүү Швед улсад үйлдвэрлэсэн энэхүү автомашин нь шавар намаг, цас, уул хад, ус гол гээд бартаат бүхий л замыг туулах чадвартай. НИК маань хөдөө орон нутагт шатахуун түгээх станцуудтай. Тиймээс онцгой нөхцөл байдал тулгар үе заримдаа тулгардаг. Тиймээс бид тэрхүү хэрэгцээндээ зориулж энэ автомашиныг оруулж ирсэн юм. Харин өнөөдөр харж байхад энэ машин маань Онцгой байдлын албанд илүү ач холбогдолтой байгаа учраас бид энэ автомашинаа Онцгой байдлын албандаа шилжүүлж өгч, бэлэглэж байна” хэмээн автомашиныг гардуулах үеэрээ “Петровис ойл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Давааням хэллээ.

Түүнчлэн энэхүү хандивын аянд олны танил хүмүүс ихээр нэгдэж байгаа. Тэдний нэг болох хүндийг өргөлтийн шилдэг тамирчин, Олон улсын хэмжээний мастер М.Анхцэцэг гэр бүлийн хамтаар 500 мянган төгрөг хандивласан байна.

Ийнхүү Онцгой байдлын албаны ажил үйлсийг дэмжин сэтгэл санааны болон, эд материалын хандив, мөнгөн тусламжийг үзүүлсээр байгаа ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, Монголын нийт ард түмэндээ Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын удирдлага, хамт олны зүгээс баярлан талархаж байгаагаа илэрхийлье гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2017-07-18 16:49:58
    Ene humuus heterhii ulstujih yymaa bolimoor yum nikiihandaa bayarlAlaa
    150.129.140.27
    Мэдэгдсэн Хариулах
  • bn nmn bvn 2017-07-18 09:45:09
    ЭХ ОРОН ЮУНААС ЧУХАЛ. ОФШЕРЧИД ЧАСАН ВЭ
    202.21.117.34
    Мэдэгдсэн Хариулах