Урьдчилгаагүй ипотекийн зээлд хамрагдахыг хүссэн иргэдийн өргөдлийг гурван цэгт авна

Улаанбаатар хотын хэмжээнд 216 мянган өрх орон сууцаар хангагдаагүй, эрүүл ахуйн эрсдэлтэй орчинд амьдарч байна. Иргэдэд орон сууц худалдан авахад тулгардаг гол асуудал болох урьдчилгаа төлбөрийг шийдэх зорилгоор Хотын даргын санаачилгаар Гэр хорооллыг хөгжүүлэх сан байгуулж, Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах I, II бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрөө Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас төлүүлэх боломж бий болсон билээ.

Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас дэмжлэг авахыг хүссэн иргэдийн өргөдлийг өнгөрсөн сарын 30-аас авч эхэлсэн. Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын Мэдээлэл, сурталчилгаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Даваадуламын танилцуулснаар өнөөдрийн байдлаар тус газарт 350 иргэн хандаж, бүртгүүлсэн байна. Үүнээс 25 иргэний өргөдөл шаардлага хангаж, 3 иргэн санхүүжилтээ авчээ.

Өнөөдрийн байдлаар иргэдийн өргөдлийг 2 цэгт хүлээн авч байна. Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газарт буюу Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байр болон 32-ын тойрогт байрлах Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын иргэдийг хүлээн авах байранд авч байгаа юм. Иргэдэд илүү ойртох үүднээс нэмж СХД-ийн нутаг дэвсгэр Баянхошуунд иргэдийг хүлээн авах төв ажиллуулахаар болжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ҮОҮҮ 2018-03-31 08:35:22
    OҮНЭН ХУДАЛ НЬ МЭДЭГДЭХГҮЙ БАЙНА. АРДЧИЛСАН НАМЫН ҮЕД Л ЖИРИЙН ИРГЭДЭД ЭНЭ ЗЭЭЛ ТҮЛХҮҮ ХЭРЭГЛЭГДСЭН. ЭНЭ ЗАСГИЙН ҮЕД ЮУ Ч АЛГА ГЭДГИЙГ ИРГЭД, ОЛОН НИЙТ МЭДЛЭЭ
    66.181.160.121
    Мэдэгдсэн Хариулах
  • Naraa 2017-07-19 07:13:43
    Энэ олон байрыг ажил хийж бгаа хүмүүсээ оруулаач.сар бүр төлөөл явна ш дээ.газаргүй энэ 1бүсэд бгаа оршин сууж бгаа хүмүүс яах вэ.
    27.123.214.125
    Мэдэгдсэн Хариулах
  • би 2017-07-18 10:42:59
    ер нь энэ 30 хувийн урьчдилгааг байхгүй болговол яасан вэ
    185.89.251.35
    Мэдэгдсэн Хариулах