ҮТЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр Д.Занданбатыг томиллоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Занданбатыг томиллоо. Д.Занданбат өмнө нь Үндэсний татварын ерөнхий газар, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс зэрэг газарт удирдах албан тушаал хашиж байжээ.

Д.Занданбатын товч намтар

1967 онд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн. Ам бүл 4. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг.
1991 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль
1998 онд "Отгонтэнгэр" дээд сургуулийг тус тус дүүргэсэн. Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй.
1991-1996 онд Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст татварын улсын байцаагч.
1997-2000 онд Нийслэлийн Татварын газарт улсын ахлах байцаагч
2001-2006 онд Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн дарга
2006 оноос одоог хүртэл ҮТЕГ-ын Улсын төсвийн орлого, хяналтын газрын дарга
Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • altaa 2017-07-19 05:40:20
    sain zaluug tomiljee bayar hurgie
    202.70.42.146
    Мэдэгдсэн Хариулах
  • лавуу 2017-07-18 15:30:41
    зандан бат уу
    202.179.27.31
    Мэдэгдсэн Хариулах