Хангайн бүсийн хүүхдүүд чуулганаа хийлээ
Булган аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар анх 2012 онд Хангайн бүсийн хүүхдийн чуулганыг зохион байгуулснаар цаашид хоёр жил тутамд хийж байхаар тогтсон билээ.

Тэгвэл энэ жилийнхийг Хөвгөл аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс “Хүүхдэд ээлтэй орон нутаг-Хүүхдийн оролцоо” нэртэйгээр зохион байгууллаа.
Чуулганд хангайн бүсийнхэн буюу Өвөрхангай, Булган, Орхон, Баянхонгор, Хөвсгөл  аймгийн хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын төлөөлөгчид, хүүхдийн байгууллагын ажилтнууд оролцлоо. Мөн Дархан-Уул, Завхан аймгийн төлөөлөгчид урилгаар оролцсон байна.
Аймгийн төлөөлөгчид өөр өөрийн шилдэг туршлагаа ярилцан харилцан суралцаж, Хүүхдэд ээлтэй засаглал, Хүүхдэд ээлтэй орчин, Хүүхдэд ээлтэй үйлчилгээ, Хүүхдэд ээлтэй өрх, гэр бүл гэсэн сэдвээр хэлэлцэн урилага гаргаж хангайн бүсийн аймгийн засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга нарт хүргэлээ.

Чуулганд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа нар оролцож, ХАХНХЯ-ны газрын дарга Х.Баавгай, ХТҮГ-ын газрын дарга Ж.Долгормаа нар хүүхдийн талаар төрөөс баримталж буй бодлого, хангайн бүсийн хүүхдийн эрхийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж цаашид үйл ажиллагаандаа тусгах, хэрэгжүүлэх чиглэлүүдийг тодорхойлон хэлсэн байна.
2016 оны Хангайн бүсийн хүүхдийн 3 дугаар чуулган Баянхонгор аймагт болох юм байна.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.