Салбараа сайн удирдаж чадаагүй гэх үндэслэлээр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан халагдав
Засгийн газрын ээлжит хуралдаанаас Үндэсний татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Занданбатыг томиллоо.Д.Занданбат өмнө нь Үндэсний татварын ерөнхий газар, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс зэрэг газарт удирдах албан тушаал хашиж байсан, салбартаа олон жил ажиллаж байгаа юм.
 
Мөн Б.Баярсайханыг Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөллөө. Салбараа болон төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй үндэслэлээр Б.Баярсайханыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн байна.

Тус яамны хувьд  одоогийн Засгийн газрын танхимаас сайд нь, төрийн нарийн бичгийн даргатайгаа огцорсон цорын ганц яам болоод байна. Өнгөрөгч тавдугаар сарын 31 нд УИХ-ын чуулганы хуралдаанаар Ж.Батсуурийг огцруулах асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар огцруулсан билээ. Засгийн газрын зүгээс БСШУС-ын сайд Ж.Батсуурь нь ажиллах хугацаандаа эрхлэх асуудлын хүрээний салбарыг нэгдсэн удирдлагаар хангах, төрийн бодлого боловсруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан нь огцруулах үндэслэл болсон хэмээн тайлбарласан билээ.

Тухайн үед Элсэлтийн шалгалтын математикийн хичээлийн тест задарсан нь Ж.Батсуурь сайдыг халах гол үндэслэл болж байв. Тодруулбал, "Элсэлтийн шалгалтын материал задруулан, дахин явуулахад хүргэсэн болон бусад асуудлуудад хариуцлага алдсан" гэж дүгнэсэн билээ. Тэгвэл элсэлтийн шалгалтын материал задарсан явдал бол яах аргагүй тус яамны өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой алдаа юм. Тиймээс ч энэ бүхний хариуцлагыг хүлээх ёстой гол буруутан бол Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга Б.Баярсайхан гэдэг нь хэнд ч илэрхий байсан юм. Гэвч тухайн үед хариуцлагыг сайд нь хүлээн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн.  

Тэгвэл Засгийн газраас багагүй хэл аманд өртөөд байсан ТНБД Б.Баярсайханыг мөн салбарын ажлаа сайн хийгээгүй, салбараа болон төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй үндэслэлээр халах шийдвэр гаргажээ. 

Б.Баярсайханы хувьд Төрийн нарийн бичгээр томилогдсон өдрөөсөө элдэв хэл аманд өртөж байсан нэгэн юм. Түүнийг төрийн албанд нэг ч өдөр ажиллаж байгаагүй  дүүгийнхээ гуйлтаар ийнхүү албан тушаалд очсон гэх яриа өнгөрсөн хугацаанд байнга дагаж байв. Түүнчлэн  өндөр албан тушаалтны хувьд нэгэн ноцтой алдаа гаргасан тухай мэдээлэл ч гарсан. Тодруулбал тэрбээр Хятад хэл дээр үйлдэгдсэн гэрээнд  яам төлөөлөн гарын үсэг зурж, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тухайн зарим эх сурвалжууд хэлж байлаа.  Монгол хэлний тухай хуулийн 4.1.1-т “…Төрийн албан ёсны хэл гэж төрийн байгууллага, хуулийн этгээдийн аливаа үйл ажиллагаа явуулах, албан хэрэг хөтлөх зэрэгт орчин цагийн утга зохиолын хэл, монгол хэлийг ашиглах ёстой…” гэж заасан байдаг аж. Гэтэл Төрийн нарийн бичгийн дарга нь Хятад хэл дээр үйлдэгдсэн гэрээнд гарын үсэг зурсан нь түүний ажлын туршлага, мэдлэг, боловсролын нимгэнийг илтгэж байна хэмээн салбарынхан нь тухайн үед  ихэд шүүмжилж байсан юм.

Ямартай ч энэ мэт хэл  тасралтгүй хэл аманд өртөж байсан Б.Баярсайхан ажлаасаа чөлөөлөгдлөө. Түүний орны хүнийг хараахан томилоогүй байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-07-31 07:06:25
    Anhknaasaa ene ZG ER. said hkunee zeb sudalj tabikhgyi namiin darga, busad hkunii sanalaar tabiad bas 1 jil ald...
  • mubis 2017-07-24 05:18:34
    chuka said yu medhiin. dund bolobsroltoi iim hun erdem bolobsrol udirdana gej baihgui.
  • Zochin 2017-07-20 07:26:30
    Odoo ter batsuuriig dagaj ochson naimaanii garuudiig halaach . MUBISaas ochson MMunkhbaatar geed ! saihan daldaga pyaldaga gar baina sh dee. yu ch chadahgui .
  • Бабуля 2017-07-20 06:44:34
    Харамсалтай л байгаа даа хорчин бабуля минь дээ
  • Zochin 2017-07-20 06:34:33
    Mash zov. Ene met nohduudees zorigtoi salah heregtei
  • Bataa 2017-07-20 04:58:08
    Tom ajlaa buteehiin umnuh ni husagdaad balarch bnAa ene avgai haha
  • Zochin 2017-07-19 12:03:40
    Minii bodol shuu turiin nariin bichgiin dargiin gol tushig tulguur bol turiin zahirgaa udirdlagiin gazriin darga ene hun l mu ajilaa hiijee gej bodoj b.na
  • Mngg 2017-07-19 09:22:35
    Ene avgai khusuulnuu bna u khend khamatai! Dakhiad dyygeeree shydenz zuruulj bgad duustal ni khusuulna biz. Khusdag ovgochyyl ni odoo shansgyi bolchloodoo!
  • Яадгийн 2017-07-19 09:05:00
    Наадах чинь банту хэл бухий гэрээн дээр гарын усэг зурсан за.
  • Sarah 2017-07-19 06:30:01
    Ene emegtei chin shine Tsolmon l baina sh dee Tsolmon get bas neg bieee hudaldaj said boldog emegtei baidag biz dee
    • zochin 2017-07-19 12:31:38
      hamilon durtei ovilologui shidenz zurj daldganadag uuriiguu sain jujogchin gej biee tooson duugiinhee tuluusund bolovsrol medleg dutmag egch ni iim baidald orj...
  • zochin 2017-07-19 05:50:41
    nuguu shudenz zuraad duwchignudug nukhriin egch ni mun uu?? tegnee turiin alba gedeg chini togloom bish shuu dee ,
  • Зочин 2017-07-19 05:48:13
    Муухай авгайь хуурамч бөөн хэлбэр...
  • Chuhal 2017-07-19 05:43:27
    Zaluusiin bolowsroliig Chuluu bolgoh hun Toriin nariin boloh estoi, diplomtoi ajilguichuud gargahguin toloo ajillaj chaddag huniig ni shalgaj oruulj iree Saidaa...
  • Zochin 2017-07-19 04:58:11
    ENE harah tsarainii hachin huuhen uls turjuj turiin alba budaa bolgoson MAN IIN GAI SAIDTAIGAA TAARAHGYI ajil hiij chadahgyi hugjmiin bagsh huuhe n yaj chadah ...
  • Zochin 2017-07-19 04:51:39
    Salbariig said ni udirddag, Turiin nariinuun bichgiin darga bol yamniihaa gal togoog hariutsdag gedgiig Zasgiin gazar medehgui hereg uu. Alia Zarag bna daa
  • Hutsvaa jujigchid 2017-07-19 04:00:48
    ene jujigchinii egch ter jujigchin nuhur bugd bolovsrolgui l yunuud bgaa shdee, zugeer sain dur huvirgaj jujiglesneer uls turd alban tushaal; ajillana gevel hus...
  • ИРГЭН 2017-07-19 03:55:22
    ЯАМ МУУ ГЭЭД САЙД ТНБ -ЫГ ХУСЧИХААД ДЭД САЙДЫЙГ ДЭВШҮҮЛЧИХДЭГ НЬ ЯМАР Ч АВЦАЛДААГҮЙ ХУДЛАА ШАЛТАГ БАЙСАН ГЭДГИЙГ БАТЛАЖ БНА ДАА
  • ZOW ene awgai yum hiisengui 2017-07-19 03:50:42
    Bolowsroliin Yam mash chuhal yam shuu Ene huuded zaluusiin asuudal orhigsoor udlaa odoo Medlegtei salbaraataa uneheer yum hiine gesen hun tawihgui bol alai l de...
  • Төрийн албан хаагч 2017-07-19 03:43:15
    Сүүлийн жилүүдэд МАН, АН -ын удирдлагууд төрийн албанд өөртөө үйлчилж байсан хэнийг ч хамаагүй томилж байсны нэгэн жишээ энэ.